Төсвийн хомсдол ДНБ-ий 2,5%-иас их болно гэдэг ОУ-ын хувьд аюултай гэж дэд ерөнхий сайд, сангийн сайд Алексей Кудрин үзэж байна. Ирэх жил улс орон энэ аюултай түвшингээс “давж” гарна гэж тэр анхаарууллаа. Москвад Бүх оросын ардын фронтын төлөөлөгчдтэй Москвад уулзахдаа тэрээр нефтийн өндөр үнийн хүчинд 3,6% болно гэж төлөвлөж байсныг 1,3% болтол буулгаж чадсан гэж мэдэгдсэн байна. Одоо энэ үнэ “түүхэн өндөрлөг” баррель нь 100 долларт хүрээд байна. Энэ үнэ дандаа ийм байна гэж найдах хэрэггүй, үнэ заавал унаж таараа гэж Кудрин хэлсэн байна. Нефть хийн салбарыг оросын эдийн засгийн зүтгүүр гэж үзэхгүй байхыг тэрээр уриаллаа.