Ливид цэргийн мөргөлдөөнийг даруй зогсоож, тус улсын талаар авсан НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг хатуу мөрдөхийг ШХАБ-ын орнуудын төрийн тэргүүнүүд уриаллаа.Казахстаны нийслэл Астана хотод тус байгууллагын ойд зориулан хийсэн дээд хэмжээний уулзалтын дүнгээр өнөөдөр баталсан ШХАБ-ын тунхаглалд энэ тухай өгүүлсэн байна. Яриа хэлэлцээний түнш Белорусс, Шри-Ланка улсууд болон ШХАБ-ын ажиглагч Монгол, Энэтхэг, Иран, Пакистан улсуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байгаагаа илэрхийлээд, 2011-2016 онуудын алан хядах ажиллагааны эсрэг тэмцлийн стратег зэрэг хэд хэдэн баримт бичигт төрийн тэргүүнүүд гарын үсэг зурсан байна. Афганистан, Туркмен улсуудын ерөнхийлөгчид болон НҮБ, ТУХН, ЕАЭЗХАБ, ХАБГБ, АСЕАН зэрэг байгууллагуудын өндөр тушаалын төлөөлөгчид Астанад зочны хувиар уригдсан байна.