ОУ мөнгө зээлийн болон төсвийн арай оргилуун бодлого баримтлахыг ОУВС зөвлөж байна. Гол, гол салбаруудад эрчимтэй үйл ажиллагаа явуулж чадах юм бол эдийн засгийн жилийн өсөлтийг 6%-д хүргэж болно гэж ОУ-д суугаа ОУВС-гийн төлөөлөгчдийн тэргүүн Юха Кахонен үзэж байна. Энэ шинжээч оросын эдийн засгийн байдлын таамаг болон үнэлгээний тухай Москвад мэдээлэл хийсэн юм. Хоёр долоо хоногийн турш оросын төр засаг, бизнесменүүд, банкны эзэдтэй зөвлөлгөөн хийсэн дүнгээр энэ илтгэлийг бэлтгэсэн юм. ДНБ-ий өсөлт энэ жил 4,8% болох ба дараачийн 2 жилд 4% болтлоо буурна гэж ОУВС таамаглаж байгаа юм байна. Харин оросын шинжээчид энэ хугацаанд 5-6,5% байна гэсэн өөдрөг саналтай байгаа юм. Тус сангийн таамагаар ОУ-д энэ жил мөнгөний хашний уналт 8%-тай байна. Харин ОХУ-ын засгийн газар 7,5%-тай байна гэж үзэж байгаа юм байна. Харин 2012 онд 7,2% ба 6%-тай байна гэсэн таамаг байна. Мөнгөний ханшний уналтын түвшинд өгч байгаа үнэлгээний хувьд энэ нь асар бага хэмжээ юм. Хамгийн гол нь ОУВС болон оросын төр засаг хоёулаа 2011 онд мөнгөний ханшний уналт хоёр оронтой тоонд хүрэхгүй гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд ингэж чадахгүй байсан юм.ОУВС-гийн шинжээчид, Хятад, Украин улсуудтай нэгэн адил ОУ-д мөнгө, зээлийн бодлогоо хатуу барихыг санал болгож байна. Өөрөөр хэлвэл “илүүдэл” мөнгийг эргэлтээс гаргаж, мөнгийг үнэтэй болгохын тулд банкны зээлийн хүүг өсгөнө гэсэн үг юм. Иймэрхүү зөвөлгөө оросын шинжээчдийн нийгэмлэгийн дунд байнга ширүүн маргаан үүсгэдэг билээ. Харин энэ удаа шинжээчдийн санал хуваагдлаа. Эдийн засгийн Дээд сургуулийн шинжээч Евгений Ясин ОДХ радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ: «Миний бодлоор энэ таамаглал үнэнд нилээн ойр болжээ. Мөнгөний ханшны уналт өндөр хэвээрээ байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийн хурдыг өсгөх боломж олгохгүй байгаа юм. Хамгийн гол нь иргэдэд өгөх зээлд хаалт болж байгаа юм. Мөнгөний ханшны ийм уналтын үед зээлийн үнэ ард түмний хувьд үнэхээр өндөр байгаа юм. Мөнгө, санхүүгийн нилээд хатуу бодлого хэрэгтэй байна. Төрийн зарлагыг багасгаж, бэлэн мөнгөний хэмжээг хязгаарлах хэрэгтэй байна» гэж тэр хэллээ.ОУВС-гийн байр суурь болон Евгений Ясины саналыг Төрийн Думын депутат, ОУ-ын бүс нутгийн банкуудын холбооны ерөнхийлөгч Анатолий Аксаков шүүмжилж байна: «Төв банк зээлийн хүүг өсгөж нөөцөнд хуримтлуулах зөвөлгөө өгч байгаа нь мөнгөний ханшний бууралттай тэмцэж байгаа хэрэг үү? Ингэснээрээ бид дотоодын үйлдвэрлэлийг дарамтлах учраас энэ бол тийм зөв зам биш. Дотоодын үйлдвэрлэл хямд зээл авч чадахаа болино. Зөвхөн эдийн засагт цутгаж байгаа мөнгөн тэмдэгтийн бөөгнөрөл, үнээс мөнгөний ханшны бууралт шалтгаалахгүй. ОУ-ын нөхцөл байдалд мөнгөний ханшны бууралт зөвхөн эдийн засгийн бүтцээс шалтгаалаад зогсохгүй эдийн засаг, бизнес мөнгөн тэмдэгтийн бөөгнөрлийг хэрхэн шингээж авч байгаагаас шалтгаална. Ажлын шинэ байр бий болгох болон эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах аргачлалыг идэвхтэй оруулах шаардлагатай байна. Ингэснээр эдийн засагт цутгасан мөнгөн  тэмдэгтийн бөөгнөрлийг мөнгөний ханшны бууралтад дарамт шахалт үзүүлэлгүйгээр багасгаж болно» гэж тэр ярилаа. Харин ОУ-ын Төв банк дахин санхүүжүүлэлтийн хүүг хагас жил тогтвортой түүхэн үзүүлэлт 8,25%-д барьж чадсан билээ. Эдийн засгийн өсөлт удааширсан тул 4-р сард 0,25%-иар өсгөсөн юм. Харин ойрын саруудад Төв банк завсарлага авна. Нөөцийн санг “дахин амьдрууллаа” гэж мөнгөний засаглал 6-р сард зарласнаар ч үүнийг тайлбарлаж болох юм. ОУВС-гийн шаардаад байгаа илүүдэл мөнгийг цэвэрлэхэд энэ нь хүчтэй түлхэц өгнө. ОХУ-ын төсвийн хомсдол энэ жил ДНБ-ий 1%-тай тэнцэх ба 2012 онд тэглэхэд ойртох болно. Оросын төр засаг сэтгэлийн хөөрөлд автахгүй байхыг зөвлөж байна учир нь нефть, хийн долларын дэмжлэггүйгээр хомсдол энэ жил 11% байх болно. “Нефть хийгүй хомсдол” ДНБ-ний 4,7%-д хүрнэ гэсэн дунд хугацааны төлөвт хандах нь ОУ-ын хувьд бодитой зүйл гэж ОУВС зөвлөж байна. Эдийн засгийн өсөлтөд тохирсон оросын өөрчлөлтөд нефтийн өндөр үнэ сайхан боломжийг бий болгож өгч байна гэж Юха Кахонен үзэж байна. Харин энэ үнэлгээ оросын шинжээчдийнхтэй тохирч байна. Инновацийн болон креативийн эдийн засгийг санхүүжүүлэхэд нефтийн долларыг ашиглаж байна.