Астанад болж байгаа ШХАБ-ын ойд зориулсан дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орсон нэг асуудал бол тус байгууллагыг өргөжүүлэх асуудал юм. Тус байгууллага магадгүй ойрын үед шинэ гишүүнээр хаяагаа тэлж мэдэх юм. ШХАБ-д Орос, Казахстан, Хятад, Киргиз, Таджик, Узбек улсууд багтдгийг сануулъя. Харин Монгол, Энэтхэг, Иран, Пакистан улсууд ажиглагчийн статустай юм. Гишүүнээр хамгийн түрүүнд элсэх магадлалтай улсууд бол энэ 4 улс юм. Монгол улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэх ямар боломж байна вэ? ОУ энэ байр суурийг хэзээч дэмжинэ гэж ОХУ-ын ГХЯ-ны Азийн улсуудын 1-р департментийн орлогч захирал Искандер Азизов тэмдэглээд: «Монгол улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэх явдлыг бид бүрэн дэмжинэ. Энэ байгууллагад гишүүнээр элсэх асуудлыг олон жилийн турш хэлэлцэж байна. Харин одоо бол батлагдаад байна. Бүрэн эрхт төлөөлөгч болохыг хүсэж байгаа улс бүхэн энэ бүх баримт бичгүүдийг судлаж, тус байгууллагын бүрэн эрхт гишүүнийн статуст хандах өөрийн хандлагаа тодорхойлох ёстой юм» гэж тэр ярилаа. Элсэх үү, үгүй гэдгээ тус улс өөрөө эхлээд шийдэх ёстой. Энэ талаар МУ-аас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Идэвхтэн юу гэж хэлснийг сонсоё: «Ямарч улс төрийн асуудалд өөрийн гэсэн “тийм”, “үгүй” гэсэн хариулт байдаг» гэж ШХАБ-ын асуудлаарх ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч асан Виталий Воробьев үзэж байна: «Ер нь газар зүйн байдал ерөнхий үзүүлэлтээр нь авч үзэх юм бол Монгол улс энэ байгууллагын гишүүн байх бүрэн эрхтэй. Тус улсын оролцоогүйгээр маш олон, олон улсын асуудлыг үр ашигтай шийдвэрлэх боломжгүй юм. ШХАБ-ыг өргөжүүлэх явдал нь Төв Азийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм болно гэж МУ-ын хойд хөрш ОУ, өмнөд хөрш Хятад улс үзэж байгаа юм. Монгол улс бусад оронтой тэр тусмаа АНУ-тай харилцах харилцааныхаа хөгжлийг бас тооцож үзэх ёстой. Америкууд ШХАБ-ыг байнга сэжиглэж байдаг юм. Харин сүүлийн үед АНУ өөрөө ШХАБ-тай холбогдох гүүрийг идэвхитэй эрж хайдаг болоод байна» гэлээ. ШХАБ-ын хүрээнд МУ юуны өмнө эдийн засгийн хамтын ажиллагаа тэрдундаа эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарууд болоод дамжин өнгөрөх тээврийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байна. Ийм төслүүдэд оролцохын тулд заавал ШХАБ-ын гишүүн байх шаардлагагүй. ШХАБ ойрын үед санхүү, эдийн засгийн хүчирхэг нэгэн туйл, улс төрийн томоохон төв болох учир Монгол улсад өөрт нь л хэрэгтэй юм. Энэ байгууллагын хөгжлийн чиг хандлага нь яг л ийм байгаа юм.