2013 оноос хойш Хятадын эдийн засагт ажил хэрэгч байдлын нийтлэг сулрал болох ба өсөлтийн эрч хүчний эрс уналт нүүрлэж байна. Сингапурт болж байгаа бага хурал дээр бямба гаригт Нью-Йоркийн их сургуулийн профессор Нуриэль Рубини ингэж мэдэгджээ. “Хятад улс экспортоор улс орноо хөгжүүлэх биш ДНБ-ийх нь тал хувийг эзлээд байгаа хөрөнгө оруулалтаар улс орноо хөгжүүлнэ гэж үзэж байна. Үүний үр дүнд Хятад улс маш их хэмжээний “муу” банкны зээл, үйлдвэрлэлийн хүчин чадлын илүүдэл гэсэн хоёр том асуудалтай тулгарна” гэж бүх дэлхийд алдартай шинжээчийн хэлснийг британийн Би-Би-Си иш татлаа.Түүний хэлсэн энэ үгэнд ямарч шинэ зүйл байхгүй. Ойрын ирээдүйд хятадын эдийн засаг “хатуухан газардах болно” гэсэн үгийг Рубини энэ оны эхээр хоёр удаа тус улсад очсныхоо дараа хэлсэн юм. Тэр ганцаараа ч ингэж бодохгүй байгаа юм. “Фитч” олон улсын рейтинг тогтоодог агентлагийн саяхан хэвлүүлсэн илтгэлд 2013 оны дунд үе гэхэд “хятадад санхүүгийн хямрал гарч мэднэ гэж” бичсэн байна. Үйл явдал иймэрхүү байдлаар өрнөнө гэсэн магадлал 60%-тай гэж үзэж байгаа юм. Орон сууцны үл хөдлөх хөрөнгөний зах зээлийн хэт халалтаас үүссэн сүйрлээс болж хятадын эдийн засаг хямралд орно гэж “Фитч”-ийн шинжээчид үзэж байгаа юм байна.Бүтцийн адил бус байдлыг бий болгосон эрсдэл хятадын эдийн засагт үнэхээр байдаг юм гэж Москвагийн эдийн засгийн дээд сургуулийн макро эдийн засгийн судалгааны захирал Сергей Алексашенко ярьж байна: «Хөгжилдөө маш их хөрөнгө гаргаж байна, шинэ хөрөнгө оруулалтын үр ашиг дэндүү бага, ард иргэдийн хөрөнгө оруулалтын барааны хэрэгцээ асар хурдтай өсөж байгаа юм. Өөрөөр хэлвэл үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр дахиад л савангийн хөөс гарч ирлээ гэсэн үг. Энэ нь улс орон нь урьд өмнө тулгарч байгаагүй бүтэцийн хөгжлийн асуудал юм. Тэгэхлээр эдийн засгаа аажим тооромзлож “хөргөх” шаардлагатай байна» гэлээ. Тус улсын хувьд хамгийн тааламжгүй хөгжил бол таамаглалын хөгжил гэж Алексашенко үзэж байна. Хятадын төр засаг бодит эрсдлийг ухаалагаар үнэлж үл хөдлөх хөрөнгийн үнийг буулгах болон зээллэгийн өсөлтийн хэмнэлийг бууруулах талаар эрчимтэй арга хэмжээ авдаг юм. Ер нь хятадын эдийн засгийн удаан хугацааны хөгжлийг ерөнхийд нь нааштай гэж үнэлж болно гэж ОУ-ын сангийн орлогч сайд асан ярьсан билээ. ОУ-ын санхүүгийн зах зээлийн тэргүүлэгчдийн нэг UFS хөрөнгө оруулалтын компанийн шинжээчид тийм ч өөдрөг бус саналтай байна: «Ойрын 2-3 жилд Хятад улсад хямрал болно гэсэн магадлалыг бид хэт өндөр байна гэж үзэж байна. Хятад улс зарим нэг талаараа хөрөнгө оруулалтын хэт их татаж байгаагийнхаа “барьцаа” болж байгаа юм. Тус улсад орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын их урсгал бараа болон үйлчилгээний бодит өсөлтийг хангаж чадахгүй байгаа мөнгөн тэмдэгтийн өсөлтөд нөлөөлж байгаа юм. Үүнээс үүдээд инфляц асар хурдтай өсдөг юм. Хятадын Ардын банк нөхцөл байдлыг хяналтдаа авахын тулд илүүдэл хувьцааг зах зээлийн үнэд ойролцоо үнээр худалдах арга хэмжээ авдаг. Тэглээ ч гэсэн зээллэгийн хэмжээг багасгаж чадахгүй л байна. Өсөлтийн давалгааны үед заавал эрсдэл гардаг ба зээлийн зарим хэсэг нь найдваргүй зээлдэгчдийн гарт ордог юм.Худалдан авагчаа хүлээн хоосон байгаа арилжааны болон орон сууцны үл хөдлөх хөрөнгийн дэвсгэр дээр суурилсан барилгын салбарын үргэлжилж байгаа өсөлт онцгой аюултай юм. Орон сууцны зээл авсан иргэдийн дунд болон барилгын байгууллагуудын дунд дефолтын давалгаа үүсэж болохыг үгүйсгэхгүй» гэлээ. Хятад улсыг ямар ирээдүй хүлээж байна вэ? Бүтэцийн асуудлын хэт хуримтлалаас болж эдийн засаг нь нуран унах уу? Эсвэл тогтвортой байдлын нутаг дэвсгэр хэвээрээ байх уу? Манай шинжээчдийн үзэж байгаагаар энэ онд эхэлсэн хятадын 12-р таван жилийн явцаас л бүх юм ойлгомжтой болно. Дотоодын хэрэглээг хөгжүүлэх бодолтой эдийн засгийн шинэ загварт шилжиж байгаагаа Азийн гол луу зарласан билээ.