2012 онд болох АНДЭЗХА-ны дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг хангах сургуулилт өнөөдөр Приморын хязгаарт эхэллээ. Гурван өдрийн турш нэгэн суурин газар алан хядах ажиллагаа үйлдэхээр бэлтгэж байгаа этгээдүүдийг эрж, хоргүй болгох ажлыг сургуулилах юм. “Алан хядагчдыг” баривчлахад тусгай албаныханд ард иргэдийн тусламж шаардлагатай болох юм. Энэ сургуулилтаар тус хязгаарын алан хядах ажиллагааны эсрэг ажлын түвшинг тогтооно гэж хэвлэлийн албаныхан мэдээлсэн байна. АНДЭЗХА-ны дээд хэмжээний уулзалт Владивостокын “Русский” арал дээр 2012 оны 9-р сард болох юм. Энэ уулзалтад АНД бүс нутгийн 20 орны төрийн тэргүүнүүд болон янз бүрийн орны 4000 орчим төлөөлөгчид оролцоно гэж үзэж байна.