Иран улстай хийж байгаа ОУ-ын цэрэг техникийн хамтын ажиллагаа, ОХУ, АНУ хоёрын хооронд хийж байгаа ПДХ системийн талаарх хэлэлцээртэй огт холбоогүй. ОУ-ын БХЯ-ны орлогч сайд Анатолий Антонов сэтгүүлчидэд ингэж мэдэгдлээ. “Иран улстай цэрэг техникийн хамтын ажиллагаа өнөөдрийн байдлаар НҮБ-ын АЗ-ийн тогтоолоор хориглосон билээ, бид энэ тогтоолыг зөрчиж чадахгүй. Энэ нь ПДХ системийн асуудалтай яагаад ч холбогдох ёсгүй” гэж Антонов хэлсэн байна. Иран улс бол манай мөнхийн хөрш, сайн түнш билээ гэж тэр хэлсэн байна. НАТО Европт ПДХ нэгдсэн систем байгуулах гэж байгаа ба энэ нь эвслийнхний үзэж байгаагаар Ираны пуужингийн аюулаас хамгаалах ёстой юм.