Астанад ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа БНХАУ-ын дарга Ху Зиньтао ОУ-д хийх албан ёсны айлчлалаа эхлэнэ. Айлчлал 6-р сарын 15-18-ны хооронд үргэлжлэх болно. ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведевтэй өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцээр хийхээр хятадын удирдагчийн айлчлалын хөтөлбөрт тусгасан байна. Жишээ нь, хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын цаг үеийн асуудлууд тэрдундаа Ойрхи Дорнод, Хойд Африк, Солонгосын хойг болон Ираны эргэн тойрны асуудлуудыг хэлэлцэх болно. Ху Зиньтао Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн форумд оролцох байх гэж үзэж байна. Айлчлалын хүрээнд орос, хятадын компаниудын хоорондох хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурна гэж төлөвлөж байна. Эдгээрийн дотор БНХАУ-д 30 жилийн хугацаатай оросын хийг нийлүүлэх гэрээ орсон байна.