ШХАБ-д элсэх өргөдлөө өгсөн Энэтхэг улсыг ОУ дэмжиж байна. Астанад болж байгаа ойд зориулсан дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа оросын төлөөлөгчдийн эх сурвалжаас иш татан “Коммерсант” сонин өнөөдөр ингэж мэдээллээ. “Хэрвээ Энэтхэг улсыг элсүүлэх юм бол ШХАБ-д жин дарах 2 улс биш 3 улстай болох юм. Ингэвэл бидэнд үнэхээр хялбар болно гэж” тус сонинд ярилцлага өгсөн төлөөлөгчдийн нэг нь мэдээлсэн байна. Энэтхэг улсын ШХАБ-д элсүүлэхийн тулд Хятад улсын зөвшөөрөл шаардлагатай юм. Азийн хоёр аврага улсуудын хоорондын төвөгтэй харилцаа, Хятад улсын Пакистантай найрамдалт харилцаа зэргийг тооцож үзвэл түүний зөвшөөрлийг авахад хэцүү гэж мэдээлэлд өгүүлсэн байна. ШХАБ-д элсүүлэх хүсэлтээ Пакистан улс 2006 онд, Иран улс 2007, 2008 онуудад гаргаж байжээ. Харин Энэтхэг улс 2010 онд өргөдлөө өгсөн байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ШХАБ-д шинэ гишүүн элсүүлэх тухай санамж бичигт Астанад өнөөдөр гарын үсэг зурна гэж хүлээж байна. Одоо үйлчилж байгаа тус байгууллагыг өргөжүүлэх тухай нууц хэлэлцээрийг энэ удаа зогсоох ёстой гэж өгүүлэлд бичсэн байна.