ШХАБ-ын төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн албан ёсны зөвлөлгөөн өнөөдөр Казахстаны нийслэлд болж байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг ШХАБ байгууласан тухай тунхагт гарын үсэг зурсны 10 жилийн ойд зориулсан юм. Дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев оролцож байна. Тогтсон дэгийн дагуу ШХАБ-ын гишүүн Орос, Казахстан, Хятад, Киргиз, Таджик, Узбек улсуудын төрийн тэргүүнүүд тусдаа уулзснаар дээд хэмжээний уулзалт эхэллээ. Дараа нь бүгд хуралдаан дээр Монгол, Энэтхэг, Иран, Пакистан зэрэг тус байгууллагын ажиглагч орнуудын төлөөлөгчдийн тэргүүнүүд  нэмэгдэх юм байна. Энэ уулзалт дээр Иран, Пакистан улсуудыг тус улсуудын ерөнхийлөгчид Махмуд Ахмадинежад, Асиф Али Зардари нар төлөөлөх юм байна. Казахстаны даргалаж Астанад хийлгэж байгаа уулзалтад зочны хувиар Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай, Туркменстаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедов нарыг урьсан байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад хэлэлцэх хэргийн хатуу дэг журам байхгүй, ямарч цаг үеийн асуултуудыг санал болгож хэлэлцэж болно гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько сэтгүүлчидэд мэдээллээ. Олон улсын болон бүс нутгийн асуудлаар төрийн тэргүүнүүд санал солилцоно. Жишээлбэл Ойрхи Дорнод, Хойд Африк болон Афганистаны эргэн тойрны байдлыг бас хэлэлцэх болно. Үүнээс гадна дээд хэмжээний уулзалтын үеэр 2011-2016 он хүртлэх ШХАБ-ын мансууруулах бодисны эсрэг тэмцэх стратегийн үйл ажиллагааны хөтөлбөр болон гүйцэтгэлийг батлах болно. Гарын үсэг зуруулахаар бэлтгэсэн нэг баримт бичиг бол ШХАБ-ын гишүүний статустай болохоор өргөдөл өгсөн улсуудын үүргийн тухай тунхаг юм. Тус байгууллагыг өргөжүүлэх тухай сэдэв бол уулзалтын өмнө хамгийн их хэлэлцэгдсэн асуудал юм. ШХАБ-д элсэх хүсэлтэй Энэтхэг, Пакистан, Иран, Монгол улсууд өгөөд байна. Ажиглагчийн статустай болох өргөдлөө Афганистан улс өгсөн юм байна. Тус байгууллагыг өргөжүүлэх хууль эрхийн асуудлыг Астанад хэлэлцэхээр төлөвлөөд байна. ШХАБ-д шинээр гишүүн элсүүлэх таамаглал байхгүй байна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько уулзалтын өмнө мэдэгдсэн билээ.