ЩХАБ-ын ойд зориулсан дээд хэмжээний уулзалтад оролцогчдыг 6-сарын 14-15-оны хооронд Казахстан улсын нийслэл Астана хотод хүлээж байна. ШХАБ нь өнөөдөр Төв Азийн бүс нутгийн тогтвортой байдлын баталгаа, олон улсын улс  төрийн бодлогын гол тоглогчийн нэг болсон билээ. ШХАБ-д багтдаг Орос, Хятад, Казахстан, Киргиз, Таджикистан, Узбекистан улсуудын төрийн тэргүүнүүд өнгөрсөн 10 жилийн ажлын дүнгээ гаргаад зогсохгүй, тус байгууллагын удаан хугацааны хөгжлийн стратегийг хэлэлцэх болно.  ШХАБ-ыг цаг хугацааны дуудлагад өгсөн, европ азийн хариулт гэж нэрэлдэг юм.  Энэ хариултууд хангалттай байна. Жишээ нь, олон улсын алан хядах ажиллагаа ба гэмт хэрэг,  мансууруулах бодисны бизнес, хүний болон зэвсгийн наймаатай тэмцэх зэрэг нь байгуулалагын гишүүн орнуудын хүн амын экологийн  болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах олон талт асуултуудад хариу өгөх хэрэгтэй байна. Энэ байгуулалагын гишүүн улсуудад манай  гаригийн  хүн  амын  дөрөвний  нэг нь амьдран сууж байгаа билээ.  Хөгжлийн эдийн засгийн загвар, улс хоорондын  харилцаанд  дан ганц барууны үзэл зонхилох аюул дэлхий дахинд нүүрлэж, дэлхий  олон туйлт байхаа больж байсан тэр хүнд үед ШХАБ  байгуулагдсан билээ. Харин ШХАБ өнөөдөр олон туйлт дэлхийн  баталгаа болсон гэж итгэлтэй  хэлж болно.  Тус байгууллага хүчний тэнцвэрийг бүс нутагт ч биш дэлхий дахинд хангаж байгаа билээ. Тун удахгуй ШХАБ санхүү эдийн засгийн хүчирхэг нэгэн туйл, улс төрийн томоохон төв болно. Өнгөрсөн 10 жилд ШХАБ бүс нутгийн хүрээнээс хальсан нөлөө бүхий байгууллага болон хувирлаа.  Энэ байгууллагын оролцоогуйгээр олон улсын олон  асуудлыг ур ашигтай  шийдэж чадахгүй гэж ШХАБ-ын хэргийг  хариуцсан ОУ-ын ерөнхийлөгч  тусгай төлөөлөгч Леонид  Моисеев тэмдэглээд: « Тус байгууллалага 10 жилийн дотор урт замыг тууллаа. Хэд хэдэн чухал чиглэлд хамтын ажиллагааг тэгээс эхэлсэн гэж хэлэ болно. Одоогийн байдлаар энэ хамтын ажиллагааны хүрээ ШХАБ-ын гишүүн орнуудын сонирхолын хүрээнд тараад байна. Аюлгүй, тогтвортой байдлыг хангах асуудлын үүднээс алан хядах ажиллагааны эсрэг үйл ажиллагаа явуулах ажлаас эхлэж байсан. Үүний хамт аажмаар эдийн засаг, санхүү, боловсрол,эрүүл мэндийн хамтын ажиллагаа руу шилжсэн билээ» гэж тэр ярила. Олон улс орны сая сая хүн хохирч байгаа афганы мансууруулах бодисны эсрэг тэмцэх нэгдсэн механихм бий болгохыг уриалан дуудсан мансууруулах бодисны эсрэг стратегийг боловсруулах тухай хурц асуудлыг ШХАБ-ын оролцогч улсуудын төрийн тэргүүнүүд болох гэж байгаа уулзалтаараа хэлэлцэх юм. Нийгэм эдийн засаг, сойлын түншлэлийг өргөжүүлэх, Афганистаны байдлыг зохицуулах, ШХАБ-ын бүс нутгийн алан хядах ажиллагаатай тэмцэх бүтцийг хөгжүүлэх асуудлыг  бас хэлэлцэх болно. Дээдхэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд тус  байгууллагыг өргөжүүлэх гэсэн маш чухал асуудал орсон байна. Саяханыг хүртэл энэ асуудал зогсонги байдалд орсон байсан юм. Харин ойрын ирээдүйд ШХАБ хүрээгээ тэлэх нь дамжиггүй. Энэ талаарх хуулийн бааз суурь нь аль хэдийн бий болсон. Өнөөдөр  ажиглагчийн статустай байгаа Монгол, Энэтхэг, Иран, пакистан улсууд эхний ээлжинд элсэх боломжтой. Ийм статустай болох саналтай байгаагаа Афганистан улсын удирдлагууд илэрхийлээд байгаа.  Дэдэ хэмжээний уулзалтын хүрээнд хоёр талын уулзалтууд болох ба ОУ-ын ерөнхийлөгч  Д. Медведев, Афган улсын тэргүүн Хамид Карзай нар уулзах юм байна.  ШХАБ одоогийн хүрээгээр ч дэлхийд маш өндөр үнэлэндэж байна гэж Леонид Моисеев хэлээд: « Төв Азийн бүс нутагт ШХАБ-ын гүйцэтгэж байгаа үүргийг дэлхийн хамтын нийгэмлэг маргаангүй хүлээн зөвшөөрсөн явдал өнгөрсөн 10 жилийн хамгийн гол ололт  амжилт юм.  ШХАБ бол Төв Азид тогтвортой байдлыг хангах гол байгууллагаа гэж үнэлэн НҮБ тусгай тогтоол баталсан нь маж чухал юм»гэж хэллээ. Өнгөрсөн жил олон нийтиг хамарсан эмх замбараагүй байдал  болох үеэр ШХАБ, Киргиз улсад бүх талын туслалцаа үзүүлсэн бөгөөд үүний үр дүнд тус улсыг маш өргөн хэмжээний иргэний дайн болохоос урьдчилан сэргийлж чадсан юм. Үүгээрээ ШХАБ үр  ашигтай гэдгээ батлаж өгсөн юм. Энэ будлианыг зохицуулахад  ОУ хамгийн идэвхтэй уйл ажиллагаа явуулсан гэдгийг бүгдээрээ сайн мэдэж байгаа.  Иймэрхүү жишээ маш олон байна. Энэ байгуулагыг байгуулахад голлох үүрэг  гүйцэтгэсэн Хятад улс  Казахстаны  дара тус байгуллагыг даргалах болно. Харин яг энэ үед ШХАБ зургаан талын хэлбэрээсээ гарч магадгүй юм.