Cирийн цэргүүд болон аюулгүй байдлын албаныхан Идлиб мужид босогчдыг мөрдөн мөшгөж байна. Жирс-эш-Шугур хотод бууж өгсөн дээрмийн бүлгийнхнээс хурааж авсан зэвсэг, холбооны хэрэгсэл, валютыг сирийн төв телевизээр үзүүлсэн байна. Дайнчид нутгийн иргдийг төөрөгдүүлэхийн тулд сирийн цэргийнхний хувцсыг өмссөн байна гэж сурвалжлагад мэдээлсэн байна. Идлиб мужийн засгийн газрын эсрэг хүчний гол түшиг нь Жиср-эш-Шугур хот байсан юм. Гадаадаас дэмжлэг хүлээсэн босогчид “Сири улсад шашин хоорондын мөргөлдөөнийг өдөөхийг хичээж байна” гэж Дамаскт албан ёсны эх сурвалж мэдээлсэн байна.