Хойд Африк, Ойрхи Дорнодод болж байгаа үйл явдал ойлгомжтой байдлаар хөгжүүлэхийг Москва сонирхож байна. Сонирхож байгаа бүх хөрш улсуудтай асуудлыг хэлэлцэхэд ОУ бэлэн байна. Тэр дундаа Узбекистан улстай хэлэлцэхэд ч бэлэн байна. ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, өнөөдөр Узбекстан улсын ерөнхийлөгч Ислам Каримовтой хэлэлцээр хийх үеэрээ мэдэгдсэн байна. “Дэлхий дахин өнөөдөр маш том сорилт шалгалттай тулгараад байна. Хойд Африк болон Ойрхи Дорнодод шинэ нөхцөл байдлыг бий болгосон “арабын хавар” гэгчээр энэ он эхэлсэн билээ”. Байдлын хараад байхад энэ хямрал нилээн урт хугацаанд үргэлжлэх бололтой гэж Медведев хэлсэн байна.