2014 оноос хойш афганы нутаг дэвсгэр дээр америкийн оролцоог хадгалан үлдээх тухай нууц хэлэлцээрийг АНУ болон Афганистаны төр засаг хийж байна гэж “Гардиан” сонин бичсэн байна. Лондоны энэ сонины мэдээлж байгаагаар энэ хэлэлцээр сар гаруй үргэлжилж байгаа юм байна. Афганистанаас цэргээ 2014 он гэхэд бүрмөсөн гаргана гэж Вашингтон нэг бус удаа чанга тодоор зарлаж байсан юм. Энэ бүс нутагт гадны цэргийн оролцоо байх ёсгүй гэж Энэтхэг, Орос, Хятад улсууд үзэж байна.