Олон улсын 15 дахь эдийн засгийн форумд оролцогчид болон зочдыг хүлээж авахад Санкт-Петербург хот бэлэн болоод байна. Энэ удаа зочид буудлын дэд бүтэцэд гол анхаарал хандуулах болно. Шинжээчдийн үнэлгээгээр зочид буудлын дэд бүтэцийн хөгжлөөрөө Санкт-Петербург хот оросын хотуудаас түрүүлж байна. Аялал жуулчлалыг стратегийн чиглэл гэж хүлээн зөвшөөрсөн байна. Зочид буудал барих тусгай хөтөлбөрийг 2005 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм. Зөвхөн өнгөрсөн жилд гэхэд л 20 зочид буудал барьж хүлээлгэж өгсөн ба түүнээс 10 нь дэлхийн түвшинд хүрсэн буудал байлаа. Олон улсын эдийн засгийн форумд оролцогчдыг эдгээр зочид буудлууд хүлээж авахад бэлэн байна гэж Санкт-Петербург хотын дэд дарга Анатолий Котов ОДХ радиод ярилцлага өгөхдөө мэдэгдээд: «Зорилтот хөтөлбөр явуулсны хүчинд өнөөдөр 110-н орчин үеийн зочид буудалтай болоод байна. Энэ жил зочид буудлуудад байрлуулах оролцогчдын тоо 1000 гаруй хүн болоод байна. Цаана нь мөн ийм хэмжээний нөөц байгаа ба маш чухал хэрэгтэй зочид гэнэт ирсэн ч хүлээж авах боломж бидэнд байна» гэж тэр ярилаа.Олон улсын эдийн засгийн форумын зохион байгуулах зөвлөл маш хатуу графикаар ажлыг зохион байгуулж байсан гэж Анатолий Котов ярьж байна. Зочдоо ямар байдлаар угтаж авах вэ гэдэг дээр маш их анхаарал хандуулж байна гэж дэд даргын зөвлөх хэлээд: «Арван нэгэн хэсгээс бүрдсэн төлөвлөгөөний хүрээнд бэлтгэл ажлыг гүйцэтгэсэн. Зам тээвэр, зочид буудлын дэд бүтцийг бэлтгэх, олон нийтийн аюулгүй байдал, соёлын хөтөлбөр болон үзэсгэлэнгийн бүс байгуулах зэрэг ажлууд энэ төлөвлөгөөнд орсон юм. Бид үндсэн ажлаа ерөнхийд нь дууссан. Одоо хамгийн гол нь зочдоо хүлээж авах л үлдээд байна. Бүх хяналт шалгалтын ажлыг аль болохоор түргэн шуурхай хүнд сурталгүй болгохын тулд тусгай үйл ажиллагаа явуулж байна. Яагаад гэвэл манай онгоцны буудал дээр маш замбараагүй байдаг, ийм учраас бид зочид болон жуулчдыг эвгүй байдалд оруулахгүйн төлөө бүхнийг хийж байна» гэлээ. Өнөөдөр Санкт-Петербургт дэлхийн зочид буудлын нэртэй брендүүд байна. Тэдний дунд Kempinski, Radisson, Park Inn, Courtyard by Mariott зэрэг буудлууд байна. Мөн зочдоо жинхэнэ гэрийн нөхцөлд хүлээж авхыг санал болгож байгаа шинэ өрсөлдөгчид ч гарч ирээд байна.Старвуд зочид буудлын сүлжээг оросод анх удаа Санкт-Петербургт барьсан Владимир Тулаев ярихдаа: «Та бүхэн манайд ирэхдээ гэрийнхээ зочны өрөөнд байгаа юм шиг л байх болно. Бидний хажуугаар өнгөрч байгаа хэн бүхэн манай нээлттэй байгаа цонх хаалгыг хараад өөрийн эрхгүй орж ирдэг байгаасай гэж бид хүсэж байна. Тэднийг инээмсэглэн угтах болно» гэж тэр ярилаа.Жил тутмын олон улсын эдийн засгийн форумд Санкт-Петербург хотыг бэлтгэх ажил маш өндөр стандартад нийцэж байгаа юм. Ажил хэрэгч хөтөлбөрөөс гадна соёлын өргөн хүрээтэй хөтөлбөрийг бэлтгээд байна. Энэ форумын үеэр Ордоны талбай дээр британын нэрт дуучин Стинг дуулах юм байна. Марийн театр Валерий Гергиевийн удирдлага дор Щедриний “Кармен-сюита”, Баланчийн “Үнэт эдлэл” зэрэг дэлхийн сор болсон сонгодог бүжгэн жүжгийг үзүүлэх болно. Михаиловын театр нэрт дуучин Елена Образцовагийн оролцсон “Гилбэрийн хатан” дуурийг үзүүлнэ. Энэ жил 300 жилийн ойгоо тэмдэглэсэн Ораниенбаум ордон цогцолбор музейн гол талбар болох юм байна.