Оросын эрдэмтэд Женевийн нуурын ёроолыг судлаж эхэллээ. Гүний усны “Мир” аппаратууд өнөөдөр нуурын ёроолд анх удаа шумбах болно. Хоёр сарын дотор эрдэмтэд 100 орчим удаа шумбалт хийх юм байна. Альпын нурууны хамгийн том байгалийн усан сангийн эко системд хүний хүчин зүйл хэрхэн нөлөөлж байгааг эргдэмтэд судлах юм байна. Хими, физик,  геолог, микро биологийн хэд хэдэн судалгаа хийхээр төлөвлөөд байна. Учир нь Женевийн нуур энэ бүс нутгийн ундны усны гол эх үүсвэр юм. Оросын энэ өргөн хүрээтэй  төсөвт Европын бусад орны мэргэжилтнүүд оролцож байна. Энэ аппаратуудыг Жеймс Камероны “Титаник” киноны зураг авалтад ашигласан билээ. Эдгээрийн тусламжтайгаар сибирийн Байгал нуурыг судалсан ба 2007 онд дэлхийд анх удаа Хойд туйлын Хойд мөсөн далайн ёроолд хүрч чадсан билээ.