Өнгөрсөн амралтын өдрүүдэд орос, хятадын хил дээр манай хилчид хятад руу гаргах гэж байсан 1000 ширхэг баавгайн савар, хэдэн арван хандгайн уруул, хэдэн ширхэг шилүүсийн арьс зэрэг хулгайн барааг хураалаа. Дамын наймаачид Амар мужийн “Благовещенск- Хэйхэ” хилийн боомтоор хориотой бараагаа гаргахаар завдсан байна. Хятад улс руу явж байсан ачааны машиныг шалгаж байх үед хулгайн бараатай нууц газрыг илэрүүлжээ. Хулгайн барааны нийт жин нь 1,4 тонн болсон ба ОУ-д 3 сая рубль буюу 100000 гаруй долларын хохирол учруулсан байна. Одоогийн байдлаар ачааны эзнийг мөрдөн байцааж байна гэж Благовешенск хотын гаалийн алба сэтгүүлчидэд мэдэгдсэн байна.