ОХУ-ын ОБЯ-ны 3 дахь онгоц Йеменээс ОУ-ын болон ТУХН-ийн улсуудын 40 гаруй иргэдийг авч нислээ гэж РИА Новости агентлагт ОХУ-ын ОБЯ-ны мэдээлэлийн удирдах газраас өнөөдөр мэдээлсэн байна. ОХУ-ын ОБЯ-ны хоёр онгоц даваа гаригт Йеменээс ОУ-ын болон ТУХН-ийн улсуудын 175 хүнийг авч ирсэн байна. Засгийн газрын эсрэг хөдөлгөөн Йемен улсад хоёрдугаар сараас хойш үргэлжилж байна. Ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөний явцад хэдэн зуун хүн амь үрэгдсэн гэж барууны ОНХМХ-үүд мэдээлж байна. Сана хот дахь ерөнхийлөгчийн ордоны ойролцоох лалын сүмийг үл мэдэгдэх этгээд 6-р сарйн 3-нд бууджээ. Үүний улмаас баасан гаригийн уламжлалт мөргөл үйлдэж байсан ерөнхийлөгч, ерөнхий сайд, дэд ерөнхий сайд, парламентийн дарга болон хэд хэдэн улс төрчид шархадсан байна.