0ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Ташкентад хүрэлцэн ирлээ. Тэрээр тэнд Узбекстан улсын ерөнхийлөгч Ислам Каримовтой уулзахаар төлөвлөж байна. Мансууруулах бодисны суваг болон алан хядах ажиллагаатай тэмцэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, Төв Азийн аюулгүй байдлын асуудал зэргийг төрийн тэргүүнүүд хэлэлцэх болно. Ташкентад хэлэлцээр хийснийхээ дараа Д.Медведев Астана руу ниснэ. Тэнд ШХАБ-ын 10 жилд зориулсан  ойн дээд хэмжээний уулзалт өнөө орой эхлэх юм. ОУ-ын ерөнхийлөгч Казахстанд Иран улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадтай уулзаж магадгүй байна.