Одоо «Уучлалын алба» ямар нэг хүний өмнөөс уучлал гуйх ер бусын  үйлчилгээ оросын оршин суугчдад үзүүлж байна. Ийм төрлийн үйлчилгээ үзүүлж буй агентлагууд олон хотод амжилттай ажиллаж байна. Жишээ нь Пермь хотноо «Уучлалын алба» дөнгөж 4-р сард ажиллаж эхлэсэн боловч 5-р сард хориод захиалгыг биелүүлжээ. Санал зөрөлдөөнийг арилгахад туслах албад хэд хэдэн чиглэлээр нэгэн зэрэг ажиллаж байгаа боловч  гол төлөв уучлал гуйх захиалгыг биелүүлж байна. Ямар нэг хүн төрөл төрөгсөд буюу танил хүмүүсээс уучлал гуйх бодолтой байсан ч  яаж гуйхаа мэдэхгүй байдаг. Сэтгэл зүйчид түүнээс бүрэн төгс  мэдээлэл аваад үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулдаг гэж Пермь хотын «Уучлалын албаны» захирал Вячеслав Мерквилазе хэлээд: «Сэтгэл зүйч  уучлал гуйх яриаг бэлтгэсэн гэж бодоё. Бид зүгээр очиж уншвал зохих үр дүнд тэр болгон хүрэхгүй. Иймээс онцгой арга замыг сонгож авах хэрэгтэй. Жишээ нь уучлал гуйх үгээ цонхны дор  будгаар бичиж, эсвэл уучлал бүхий том хуудасыг 5-р давхраас буулгаж болно. Өөрөөр хэлвэл уучлал гуйх сонин хэлбэрийг мэргэжилтнууд олно» гэв. Мэдээжээр захиалагч уучлал гуйх үгийг өөрөө сонгон бичиж болно. Үйлчилгээний төлбөр үүнээс шалтгаална. Албаны мэргэжилтний утсаар унших уучлал сэтгэл зүйчийн зохиосон уучлалаас хямдхан. Мэргэжилтэн биечлэн оролцох нарийн түвэгтэй тохиолдолд төлбөр илүү өндөр байх болно  гэж Вячеслав Мерквилазе хэлээд: «Эхнэр нь нөхрөө хардсан тохиолдлыг энд дурдая.  Хэн нь зөв буруу байгааг илрүүлэхийг бид оролдохгүй, тэднийг эвлэрүүлэх л зорилттой. Эхлээд сэтгэл зүйч уучлал гуйхаар очлоо. Эхнэр нь яриаг нь сонсохоос татгалзав. Дараа нь цэцэг явуулж, хаалганы нь дэргэд үлдээв. Зүрх зурсан том зурагт хуудасыг байшингийн дээврээс буулгав. Хайр сэтгэлээ илэрхийлсэн үуг хучилттай зам дээр бичиж, тоглоом явуулсан. Гурван өдөр уучлал гуйж, элдэв аргыг ашиглав. Тэгээд гурван өдрийн дараа эхнэр нөхөр хоёр уулзаж ярилцсан» гэв. Захиалагч ийнхүү эвлэрэхэд 3000 рубль буюу 100 гаруй доллар төлсөн юм. Зорилгодоо хүрсэн учир зардлаа бүрэн нөхсөн. Албаны ажилтнууд  муудалцсан хүмүүсийн харилцааг хэвийн болгох гол зорилттой. Өнгөрсөн хэргийг уучлахыг гуйхаас гадна хойтхоо бодож хүлцэн тэвчих хийг гуйж болно. Түүнчлэн  албаны мэргэжилтнууд хайр дурлалаа илэрхийлэхэд нь туслаж, эцэг эхчүүдтэй утсаар ярьж, гэм буруугуйг нотлох баримтыг эхнэр буюу даргад олгоно. Зуучийн тусламжтайгаар уучлал гуйх нь зөв эсэхийг хүн бүр өөрөө шийдэнэ. Гэвч амьдралын хүнд бэрх үед мэргэжилтэй сэтгэл зүйчийн тусламж ашиг тустай байгаа нь тод орхой.