Москвагийн эрх баригчид оросын нийслэлд зочид буудлын сүлжээг хөгжүүлэх асуудлыг буурьтай шийдвэрлэнэ. Ойрын таван жилд энд шинэ 180 орчим зочид буудал барихаар төлөвлөжээ. Энэ нь Москвад аялаж буй жуулчдын урсгал байнга нэмэгдсээр байгаатай холбоотой юм. Түүнээс гадна Орос улс 2018 онд дэлхийн хөл бөмбөгийн аврага баг шалгаруулах тэмцээнийг зохион явуулна. Энэ арга хэмжээг сонирхож ирсэн маш олон зочдыг байрлуулахад нэмэлт буудал гарцаагүй шаардагдана. Эдүгээ дунд зэргийн төлбөртэй зочид буудал Москвад шаардлагатай байна. Нэрд гарсан зүтгэлтэн, баячуулд зориулсан элит зочид буудал оросын нийслэлд олон. «Radisson», «Marriott» зэрэг зочид буудлын бизнесийн томоохон төлөөлөгчид ЗХУ бутраснаас хойш Москвад зочид буудлуудаа нээсэн юм. Дараа нь «Балчуг Кемпенски», «Арарат Парк Хаятт» болон оросын бусад дээд зэргийн ангилалын зочид буудал нээгдэв. Тэр үед эдгээр зочид буудал тохилог, тансаг байдлын нэг ёсны бэлэгдэл болжээ. Харин энгийн жуулчид байрлах хямд төсөр зочид буудал дутагдалтай байна. Ийм зочид буудал л одоо их шаардагдаж байна. Москвад аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр  нийслэлийн зочдыг зочид буудлаар бүрэн хангах асуудлыг шийдвэрлэхэд туслана. Орон сууцнаас илүү олон зочид буудал нийслэлд барина гэж хот байгуулалтын газрынхан мэдэгдэв. Шинээр 300 зочид буудал ойрын 15 жилд нийслэлд сүндэрлэн босох юм. Москвагийн эрх мэдэлд байгаа нийтийн байрыг  засварлан шинэчлэж, бас зочид буудал болгоно. Шинэ хэд хэдэн зочид буудлыг ойрын хоёр жилд барьж дуусгана. Харин нэг-хоёр долоо хоног байрлаж болох хямд төсөр зочид буудлууд одоо ч Москвад ажиллаж байна. Интернетийн тусламжтайгаар тэдгээрийг мэдээж болно. Хоёр, гурван одтой зочид буудал Москвад хямд байна. Хоёр одтой нь гол төлөв хотын төвөөс зайдуу хороололд байдаг. Гэвч тээврийн хэрэгсэл буюу метрогоос холгүй оршдог. Иймээс хотын төвд амархан хүрч болно. Хямд төлбөрөөр байрны даруухан тоноглол, үйлчилгээний хөлсөө нөхөж байна. Гурван одтой зочид буудлын нөхцөл илүү тохь тухтай хийгээд олон төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Мэдээжээр төлбөр нь илүү үнэтэй. Сүүлийн үед Москвад жижиг зочид буудууд тоо олшров. Ийм зочид буудал аялах дуртай амьдралын идэвхтэй залуучуудад таарна. Цамаан бус хүмүүс Москвад аялах үеэрээ байр хөлслөх боломжтой. Байр бас гурван ангилалтай. Орон сууцны нөхцөл, төлбөр ямар ангилалд хамрагдахаас шалтгаална. Түрээсийн төлбөр нь хэдэн хүн байр хөлслөхөөс шаалтгаалахгүй нь үг хувилбарын давуу тал юм. Ухаалгаар хандвал аялалын үеэр  орон сууцны байрны төлбөр зочид буудлынхаас хямд. Мэдээжээр орон сууцны байр түрээслэхдээ, луйвар ажиллагаанаас сэргэмжилж тун болгоомжтой байх хэрэгтэй.