Цэргийн нисдэг тэргийн болон танкны туслалцаатайгаар сирийн цэргүүд өнөөдөр Жирс-эш-Шугур хотыг хяналтандаа авлаа. Энэ хот нь тус улсын нийслэл Дамаск хотоос 330 км зайтай юм. Энэ тухай Британий хиймэл дагуулын “Скай ньюс” телевизийн суваг мэдээлсэн байна. Жирс-эш-Шугур нь 50 мянган оршин суугчтай бөгөөд,  Индлиб мужид болсон засгийн газрын эсрэг бослогын төв байсан ажээ. Сирийн засгийн эрх баригчдын мэдээлж буйгаар 6-р сарын 6- нд энэ хотод 120 цэрэг болон цагдаагийн ажилтнуудыг хороосон ажээ. Хууль эрхийг хамгаалах байгууллагын тооцоолсноор өнгөрсөн 2-р сараас хойш тус улсад хүчирхийлийн эсрэг жагсаалыг дарах явцад нийт 1,300 иргэд  амь үрэгджээ.