Чайковскийн нэрэмжит Олон улсын ХIV тэмцээн 6-р сарын 14-өөс 7-р сарын 2-ныг дуустал Москва, Петербург хотуудад явагдана. Хөгжмийн дээд сургуулийн нэрд гарсан Том танхимыг засварлан шинэчлээд тэмцээний өмнөхөн нээжээ. Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаан ба оросын соёлын сэтгэл хөдөлгөм олон үйл явдал болсон танхимыг засварлан шинэчлэж амжих уу гэсэн асуудал тэмцээнд бэлтгэгчдийн сэтгэлийг түгшүүлсэн билээ. Одоо танхимыг нээсэн хийгээд Оросын үнэн алдартны сум хийдийн дээгүүр тушаалтай зүтгэлтэн Волоколамскын хамба Иларион аравнайлав. Анхны зочин болох жүжигчдийг хөгжмийн дээд сургуулийн Том танхимд хүлээж авсан ОХУ-ын соёлын сайд Александр Авдеев хэлэхдээ: «Миний бодоход  оросын соёл ер нь оросын амьдралд түүхэн үйл явдал болж байна. 150 жилийн түүхтэй танхим оросын хөгжим, соёлтой нягт холбоотой юм. Гэвч танхим хуучирч эвдрэн нурж эхлэв. Тэгээд засварлан шинэчлэхээр шийдвэрлэсэн. Ингээд энэ ажил амжилттай дууслаа. Сэлбэн шинэчлэсэн танхимын сонсогдолт урьдынхаас илүү сайн байна. Харин хөгжимчид л гол үнэлгээ өгнө гэж бодож байна» гэлээ. Хосгүй дуулдацыг хэвээр хадгалсан гэж обьектив мэдээ баримтыг үндэслэн одоо ч итгэлтэй хэлж болно гэж Москвагийн хегжмийн дээд сургуулийн захирал профессор Александр Соколов үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Мэдээжээр сайн дуулдац бидний гол зорилт болсон. Юу гэвэл мөн танхим архитектурын төдийгүй хосгүй дуулдацын дурсгал юм. Иймээс сэлбэн шинэчлэх ажил эхлэхийн өмнө дуулдацыг нарийн судлаж, танхимын компьютерийн загварыг зохиож, жижиг  хуулбарыг хийсэн юм. Энэ ажил обьектив мэдээллийг үндэслэн ямар өөрчлөлт гарсныг тогтоов. Эцэст нь дуулдац илүү сайн болсон. Бид хананы хуучин будгийг арилгаж, эхний ХХ зууны модерны эрний өнгий нь  сэргээлээ. Түүнээс гадна ХХ зуунд танхимд нэмэгдэж төвлөрсөн тоноглолыг  арилгав. Телевиз бий болж, тайзны гэрэлтүүлэг, агааржуулах тоноглол ямар болохыг тэр үед хэн ч таамаглах ч үгүй байсан. Эдгээр инженерийн хэрэгсэл зооринд байрлаж, дуулдацад зохисгүй нөлөөлөв. Одоо найман метр гүнд орших танхимд инженерийн бүх хэрэгслийг шилжүүлсэн. Чөлөөлөгдсөн зайд сургуулилах хоёр танхимыг байгууллаа. Аялан тоглох хөгжимчид ба найрал хөгжимд тохь тухтай нөхцлийг бий болгосон» гэв. Засварлан шинэчлэх ажлын явцад байшингийн суурийг бэхэлж, нуурэн тал, дээвэр, дотоод  байдлы нь өөрчилж шинэчлэсэн юм. Хөгжмийг ивээгч Цецили дарь эхийг дүрслэсэн гайхамшигт шилэн зураг гол шатаар өгсөх үзэгчдийг угтаж байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед гитлерийн нисэх хүчин Москваг хүчтэй бөмбөгдсөн өдөр шилэн зураг дэлбэрэлтийн уршгаар хагарсан билээ. Одоо Санкт-Петербургийн Эрмитаж музейн мэргэжилтнууд  хадгалагдсан баримт бичгүүдээр түүнийг сэргээв. Үнэ цэнэт барилга байгууламжийг сэлбэн шинэчлэх нарийн нөр их ажилыг ганцхан жилийн дотор хийж дууссан нь гайхал төрүүлж байна. Чайковскийн нэрэмжит тэмцээнийг энд л явуулах боломжтой. Гэвч урьдын шийдвэрийг өөрчлөхгүй бололтой. Манай сэлбэн шинэчлэгчид гадаадын нааштай туршлагыг нарийн судласан гэж Хегжмийн дээд сургуулийн захирал Александр Соколов хэлэв. Италийн Неапольд Сан Карло эртний дуурийн театрыг засварлан шинэчлэсэн ажлыг тэд үлгэр жишээ болгосон байна. Түүнийг харгалзан цагийн хуваарийг гаргаж, хийх ажлыг эхлээд өдөр өдрөөр, сүүлд нь цаг цагаар хуваарилсан юм. Москвагийн хөгжмийн дээд сургуулийн энэ оны төгсөгчид  засварлан шинэчлэсэн том танхимын боломжийг бусдаас түрүүн сорьж мэдрэв.