Транссибирийн төмөр зам 120 нас хүрч байна. Зуу гаруй настай энэ төмөр зам одоо ч ач холбогдлоо ерөөс алдаагүй байна гэж шинжээчид үздэг юм. Одоо ч төмөр замын түүхэнд цорын ганц хэвээр байна. 1891 оны 6-р сарын 13-нд Оросын III Александр хаан аугаа Сибирийн төмөр зам байгуулах ажлыг эхлэх  тухай зарлиг гаргажээ. 1916 он гэхэд тэр Европыг Азитай, Төв Азийг Оростой, өрнөдийг дорнодтой холбосон байлаа. Төмөр замын урт нь 10 мянган км, энэ үзүүлэлтээрээ дэлхийд ижилгүй юм. Трассибирийн төмөр замыг Орос улсын түүхэнд үнэлэхгүй байхын аргагүй юм -гэж Москвагийн зам тээврийн улсын их сургуулийн багш Татьяна Пашкова “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа хэлээд: «XIX зуунд энэ төмөр зам байгаагүй үед Москвагаас Владивосток хүртэл замын урт 362 хоног байжээ.Тэр үед ердийн хөсөг ийм хугацаанд явж байжээ. Владивосток ороход мориор бүтэн жил явдаг байж. Энэ хугацаанд хичнээн үйл явдал болж өнгөрөхөв!» Шинжээчид транссибийг инженерын урлагийн бүтээл гэж үздэг. Түүнийг барьж байгуулахад тэр үеийн хамгийн сүүлимйн үеийн шинжлэх ухаан, техникийн ололтыг ашигласан гэдэг. Төмөр замын хавтангийн шинэчлэл ба бүтцийн ажлууд өнөөдөр ч зогсоогүй юм. Транссиб нь музейн ховор үзмэр биш, энэ бол төмөр замын бодит систем-гэж Татьяна Пашкова ярьж байна. Өнөөдрийн ойлголтоор бол энэ зам нь өөртөө шинэтгэлийн технологийг бүрэн шингээж чадсан. Энэ бол 10 мянган км урт замд  бүрэн цахилгаанжсан  төмөр зам. Ийм зам улс бүгдэд байдаггүй. Тэнд ачаа тээвэрлэлтийн хамгийн сүүлийн үеийн технологиуд нэвтэрч байдаг юм. XIX зуунд Урал, Сибирь, Алс-Дорнодод Транссиб ирсэн нь хөгжлийн  нэмэлт түлхэц болсон юм. Жишээ нь: Новосибирск бол саятны хот, энэ хот Сибирийн аж үйлдвэр, соёлын нийслэл хот гэж тооцогддог юм. Трассибрийн төмөр зам тавихаас өмнө нь энэ хот жижигхэн суурин газар байсан юм. Транссибийн чиглэлд тус улсын  аж үйлдвэрийн чадавхын  80 % байрладаг. Техникийн хувьд  энэхүү замаар  жилд 100 сая хүртэлх тонн ачааг тээвэрлэх боломжтой юм. Тиймээс Оросын хувьд бол Транссибийн ач холбогдол нь үнэлж барашгүй юм - гэж “Финам Менеджмент” компаний тэргүүлэх зэрэглэлийн шинжээч Дмитрий Баранов үзэж байна. “Төмөр замын зүрх судасны систем” цохигдсон, гэхдээ түүнийг хэрэглэхгүй байж ерөөс болохгуй. Төмөр зам байгаагүй бол бид шал өөр орон байх байсан. Тээвэргүй бид эдийн засгийн Оросын үзүүлэлтүүдэд хүрч чадахгуй л байсан. Ингэхдээ төмөр зам бол их орлоготой салбар юм шүү. Ачааны болон зорчигчтээврийн эргэлт нь маш сайн мөнгө авчирдаг. Агаарын болон усан замын тээврийн хэрэгслүүдийн зүгээс ширүүн  өрсөлдөөнтэй тулгарч байгаа ч гэлээ төмөр замын тээвэр нь Орос улсад ачааны болон зорчигч тээврийн амин чухал үүргийг гүйцэтгэсээр байна. Нөгөөтэйгүүр төмөр зам цаг агаараас шалтгаалахгуй, хамгийн найдвартай юм. Түүнчлэн, уламжлал ёсоор Трассибийн төмөр замаар олон мянган жуулчид зорчидог юм. Энэхүү зам нь цагийн 7 тойргоор явж өнгөрдөг. Москвагаас Владивосток ороход галт тэргээр 6 хоног аяладаг бөгөөд  замын турш аялагчид вагоны цонхоор  Орос орны үзэсгэлэнт сайхныг үзэх сайхан завшаан тохиодог юм.