Хойд Африкийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Михаил Маргелов Трипольд дараагийн долоо хоногт айлчилна. Энэ тухай  Маргелов Москвад сэтгүүчдэд мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт Маргелов нь ливийн Бенгази хотод сөрөг хүчнийхнээс бүрдсэн шилжилтийн Үндсэний зөвлөлийн удирдагчидтай яриа хэлэлцээ хийсэн  юм. Маргеловын хэлснээр, тэр  ливийн нийслэлд тус улсын ерөнхий сайд Багдади Махмудит түүний кабинетын бусад гишүүдтэй  уулзах бодолтой байгаа ажээ. Хоёрдугаар сарын дунд үед ливид тус улсыг 40 жил удирдсан Муаммар Каддафийн эсрэг жагсаалд олон хүн оролцож, ливийн удирдагчийг огцрохыг шаардсан юм. Яваандаа энэ нь зэвсэгт мөргөлдөөн болж, засгийн газрын цэргүүд, босогчдын хооронд одоо болтол тэмцэл үргэлжилсээр байна.