Даваа гаригт Оросын ОБЯ-ны онгоц 175 оросын иргэн, тэднээс 59 хүүхдийг Йеменээс Москвад хүргэж ирлээ. Тэд тус улсад иргэний дайн гарсны улмаас эх орондоо буцаж ирэхээр шийдсэн юм. Үүний өмнө Орос улс Сана дахь ЭСЯ, Аден дахь Консулын газрын бүрэлдэхүүний тоог багасгасан байсан юм. Йеменд нийт нэг мянга орчим оросын иргэд байдаг. Ихэнхдээ бол техникийн талын мэргэжилтнүүд бөгөөд Хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу, мөн хувийн гэрээгээр тус улсад ажиллаж байгаа юм. Баасан-бямба гаригуудад Оросын ОБЯ-ны онгоцнууд Йеменьд байгаа иргэдээ авчирахаар ниссэн юм. Гэтэл яг энэ өдрүүдэд ерөнхийлөгч Али Абдалла Салех болон түүний талынхны эсрэг мөргөлдөөн дээд цэгтээ хүрсэн юм. Байлдааны ажиллагаанаас болж олон улсын онгоцны буудлыг хаах нь аюултай байв. “Аль-Каида” нь Йемений өмнө зүгт өөрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэлснээс хойш, гадаадынханд аюул тулгарсан юм. Хөдөлгөөний нилээд хэдэн арван дайчдыг Зинжибар хотын төлөө тулалдаанд ерөнхийлөгчийн талынхан устгасан ажээ. Алан хядагчид гадаадынхныг барьцаалж болох аюул гарч байв. Хамгийн түрүүнд Йеменээс Өрнөдийнхөн гарч явлаа. Сирид байдал мөн хурцадлаа. Тэнд өнгөрсөн шөнө Засгийн газрын цэргүүд босогчидтой Идлиб мужид тулалдаж Жирс-эш-Шугур хотын төлөө ширүүн тулалджээ. Буудлага, дэлбэрэлт нь өнөөдөр ч бас үргэлжилсээр л байна. Ерөнхийлөгчид үнэнч цэргүүд, хотод цэрэг, цагдаагийнхны олноор нас барсан булшнуудыг олжээ. Сөрөг хүчнийхэнтэй мөргөлдөөнд хэдэн зуун хүн нас бараад байна. Нилээд хэдэн зэвсэгт бүлэглэлүүдийг устгаад байгаа ажээ. Тэдгээрийн зарим нь өөрсдөө эрх баригчдад бууж өгчээ. Үүнтэй холбогдуулаад орон нутгийн иргэд үй олноороо хөрш Түрк рүү гарч эхэллээ. Сүүлийн хэдэн өдрүүдэд тийшээ 5 мянга гаруй хүн дүрвээд байна. Түүнчлэн арав орчим мянган сири иргэд түркийн хилийн ажилтнууд тэдэнд хил давах зөвшөөрөл өгнө гэж найдацгааж байна. Нөгөөтэйгүүр, АЗ дээр Франц, Их Британи, Герман болон Португал улсууд АНУ-ын дэмжлэгтэйгээр Сирийн асуудлаар шинэ тогтоолын төсөл гаргахаар бэлдэж байна. Үүний өмнөх хоёр баримт бичиг нь батлагдах ямар ч горьдлогогүй байсан юм. Орос, Хятад улсууд, Өмнөд Африк, Энэтхэг, Бразилийн түншүүдийнхээ нэгэн адил энэхүү тогтоолыг зорилгын дагуу ашиглана гэдэгт эргэлзэж ирсэн юм - гэж Оросын ШУА-ын Дорно-Дахины хүрээлэнгийн захирал Виталий Наумкин ярьж байна. Орос улс ийм тогтоол нь байдлыг хурцатгаж, Ойрхи-Дорнодын байдлыг тогтвортой бус болгоно гэж үзэж буй нь зөв юм. Түүнээс гадна Ливид бас гашуун туршлага байгаа. Тэр нь НҮБ-ын АЗ-ийн мандат эрхээ хэтрүүлдэг гэдгийг харуулсан аж. Тиймээс дэлхийд иймэрхүү явдалд дотоодын асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байж, улс төрийн хямралд автагдсан Хойд Африкийн орнуудыг бие даан шийдвэрлэхэд нь боломж олгох байр суурийг дэлхийн хамтын нийгэмдлэгүүд баримталж байна. Түүнчлэн болгоомжлол байсаар байна. Эрх баригчидтай ямарч яриа хэлцэл хийхийг хүсэхгүй байгаа Сирийн сөрөг хүчнийхний сүйрүүлэх хүч НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг буруу ойлгож болох талтай юм. Харин сирийн дотоод мөргөлдөөнд олон улсын эвсэл оролцох нь байдлын хүндрүүлж таарна. Хоёрдахь мяагийн Ливийг хэн ч хүсэхгүй байгаа нь тодорхой байна.