Орос улсын ОБЯ-ны онгоц эмх замбараагүй байдал газар аваад байгаа Йемень улсаас 119 иргэнээ эх оронд нь авчирлаа. Онгоцны нислэгт эмч, сэтгэл зүйч нар ажиллаж байв. Түүнчлэн Йеменээс тус онгоцонд ТУХНО-ны 20 хүн ирлээ. Сирид байдал улам хурцдаж байна. Засгийн газрын эсрэг мөргөлдөөнд тус улсын хэдэн зуун хүн амь эрсдээд байна. Өрнөдийн ХМХ-ийн мэдээлж буйгаар Йеменьд сүүлийн долоо хоногт засгийн газрын цэргүүд “Аль-Каидагийн” алан хядагчидтай  ширүүн тулалдаанд орсон байна. Энэ тохиолдолд  засгийн эрх баригчид гадаадын иргэдэд аюулгүй байдлын баталгаа олгож чадахгүй байгаа юм.