“Талибаны” алан хядагчид ням гаригт Афганы Вардак  мужийн төвд НАТОгийн хангамжийн цувааг устгажээ. Энэ тухай афганы хүчнийхний төлөөлөгчид мэдээллээ. Дотоодын хамгаалах яамнаас ирүүлсэн мэдээгээр натогийн цуваа Салар дүүргийн Саидабад гэдэг газар  талибуудын амдалтанд өртжээ. Цэргийн хангамжийн 8-10 ачааны том тэргүүдийг алан хядагчид  гранатомётаар буудан дэлбэлэн шатаажээ.  Хувийн хамгаалах байгууллагын ажилтнууд болон афганы цэргийнхэн талибуудтай оройжин тулалджээ. “Талибаны”хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Забиулла Моджахед мэдээлэл хийхдээ уг хэрэгт хамаатайгаа хүлээсэн боловч, хэдэн машин тэрэг устгасан тоо баримтыг дурьдсангүй.