Герман улсад гэдэсний халдвараар нас барагчдын тоо 35 хүрээд байна. Үүний өмнө З1 гэж мэдээлж байсан юм. Эрдэмтдийн үзэж буйгаар гол шалтгаан нь соёолсон амуу тарианд байгаа ажээ. Гэдэсний халдварын өвчин эхлээд Германы Хойд хэсэгт илэрчээ. Эхний үед аюултай бактерийн тээгчээр Испанийн салатанд хийдэг өргөст хэмх гэж үзэж байжээ. Гэтэл энэ хувилбар нь нотлогдоогүй байна. Түүний дараа мэргэжилтнүүд салат болон хоёрдугаар хоолонд хийдэг соёолсон буурцаг болоод бусад амуу тариа нийлүүлдэг Доод Саксоний нэгэн фермийг халдвар тараасан гэж үзэж байгаагаа мэдэгдсэн билээ.