Осол гарсан “Фукусима-1” АЦС-ын ойролцоох тэнгисийн усны дээжинд цацраг идэвхит стронцийн хэмжээ хэвийн хэмжээнээс 240 дахин ихэсчээ. Энэ тухай оператор компани “Токио Электрик пауэр” компаниас мэдэгджээ. Үүний өмнө стронций нь “Фукусима-1” станцаас гадна хөрсөнд илэрч байсан юм. Гэхдээ түүний  түвшин  хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй байсан. Харин одоо шинжээчид цацрагийн нарийн хяналт явуулахыг шаардахын дотор, ялангуяа загсан бүтээгдэхүүнийг онцолжээ.