Ням гаригт Ливийн сөрөг хүчнийхэн Эз-завии хотын хэд хэдэн дүүрэгт хяналт тогтоожээ. Нефтийн үйлдвэр байрладаг хотын төлөө тулалдаан хоёр өдөр үргэлжилж байгаа бөгөөд нилээд ширүүн шинж чанартай болж байна. Байнгын армийн хэсэг нь сөрөг хүчнийхний дайралтыг тогтоон барьж, тэдний Триполи руу давших хөдөлгөөнийг хаагаад байна. Сөрөг хүчнийхэн байлдааныг гурван байрлалаас беберын бүс нутгийн Жебель-эль-Гарбид  байгаа засгийн газрын цэргүүд рүү дайралт хийж Зинтан хотын зүүн зүгт бүслэж авахаар  төлөвлөж байна. Уулархаг газруудад болж байгаа энэхүү ширүүн тулалдаанууд нь Эль-Калаа, Райна болон Завия-эль-Бакуль хотуудыг эзлэн авахын төлөө байгаа ажээ. Триполь хотоос тус дүүрэгт хүч нэмэгдэж ирсээр байна. Сөрөг хүчнийхнээс ням гаригт 7 цэрэг алагдаж, 94 хүн шархаджээ. Муаммар Каддафийн дэглэмд үнэнч армийн хэсгүүд Эд-Дафниид Мисуратаас дахин нийслэл хот руу давших гэж байсан босогчдын давалгааныг  зогсоож чадлаа.