Волга мөрний эрэг дээр, Нижний Новогород хотод болсон  Орос- Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын дүнгийн гол асуудлуудын нэг   бол шуугиан тарьсан “хүнсний ногооны асуудлаар” тохиролцоонд хүрсэн явдал юм. Түүнчлэн Орос улсын ДХБ-д элсэх болон, визний журмыг халах зэрэг чухал асуудлуудыг хэлэлцсэн юм.  Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын  Европын Холбооны тэргүүн Херман ван Ромпея болон Еврокомиссийн тэргүүн  Жозе Мануэла Баррозу нартай хийсэн уулзалт хаалттай болсон юм. Уулзалтын дүнгийн талаар  Орос улсын тэргүүн болон ЕХ ны тэргүүн нар хамтарсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм. Орос улс нь Европоос нийлүүлж буй хүнсний ногооны хоригийг тухайн  нийлүүлэлт  бүрд хүчингүй болгож байхаар тохиролцсон тухай сэтгүүлдчдэд мэдээлсэн юм.  ЕХ нь Орос улсад өөрийн зүгээс тодорхой улс орнуудын  төрөл бүтээгдэхүүнүүдийн  аюулгүйн баталгааг  гаргаж өгөх ёстой.  Эдгээр баталгааг лабораторын шинжилгээгээр баталгаажуулах ёстой юм. Европд тарьсан өргөст хэмх бүр, салатны навч бүр, аль эсвэл ширхэг лооль  нь халдваргүйг гэрчилсэн баримт бичигтэй  л бол оросын лангуун дээр буцан очиж чадна. Энэ механизмын нарийн ширийн юмыг ойрын үед Оросын ариун цэврийн алба ЕХ-той зөвшилцөнө. Түүнчлэн оросын талд аюултай бактерийн загваруудыг дамжуулна. Батламж олгох тухай Гэрээний төслийг ЕХ ойрын нэг-хоёр хоногийн дотор Орос улсад ирүүлэхээр амласан юм. Уг баримт бичгийг бэлтгэх ажлыг удаашруулах сонирхол ЕХ-нд байхгүй юм. Харин Орос улс өөр нэг асуудлыг удаашруулахыг үнэхээр хүсэхгүй байна. Энэ нь Дэлхийн худалдааны байгууллагад элсэх тухай асуудал юм. Орос улсыг  ДХБ-ад энэ жил элсүүлэхийн тулд, энэ сард яриа хэлэлцээг дуусгах ёстой аж. Чухам үүнд Дмитрий Медведев бусад орны тэргүүнүүдийг   уриалсан юм.  ДХБ-д элсэх гэж бид  17 жил зүтгэж, түншүүдтэйгээ ярилцаж байна. Энэ бүгд нь биднийг  үнэхээр залхааж байна.  Өнгөрсөн жил бидний яриа хэлэлцээний хувьд нилээд амжилттай жил болсон. АНУ-тай энэ талаар нилээд хүндрэл гардаг байсныг өнгөрсөн жил тохиролцсон. Харамсалтай нь, энэ жил асуудлыг төгс шийдвэрлэж чадахгуй байна, миний бодоход  жаахан л юм үлдсэн. ЕХ ны түншүүдээ би эдгээр яриа, хэлэлцээг нэг сарын дотор дуусгаж, энэ жилийн сүүлээр Орос улсыг ДХБ-ад элсэх журамд гарын үсэг зурах ажлыг дуусгавар болгохыг уриалсан. Үүнийг бодит болгох боломж их буйг би шууд хэлэхийг хүсч байна.  Бид бие биенээ хэрхэн яаж сонсохоос л бүх юм шалтгаална. Орос улсад ДХБ-д элсэх  нь чухал байна.  Хэрвээ шууд хэлбэл, энэ нь тус байгууллагын гишүүн  – манай түншүүдэд ч хэрэгтэй юм. Энэ хуудсыг хаагаад, өөр асуудлууд дээр ажиллацгаая л даа. Энэ саналыг Жозе Мануэл Баррозу дэмжлээ. Тэрээр  Орос улс нь урьд өмнө ярьж байснаар энэ жил ДХБ-д элсэж болох юм гэдгийг нотолсон. Тэр тусмаа энэ нь  “Шинэчлэлийн төлөө түншлэл” гэрээний хэрэгжилтийн шинэ алхам болох аж.  Энэхүү баримт бичигт 2010 онд гарын үсэг зурсан юм. Жилийн дараа тэргүүн нар энэхүү хөтөлбөрийн бодит хэрэгжилтийн талаар тайланг асууж байсан юм. Дээд хэмжээний уулзалтын зохицуулагчид төрөл бүрийн төслүүдийг хэлэлцсэний дотор эдийн засгийн төслүүд нилээд  байв. Үүний дүнд Европын сэргэн мандалт, хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк / EIB/ болон Оросын хөрөнгө оруулалтын  ВЭБ банкууд зөвшилцөж  2 тэрбум гаруй еврогийн хөрөнгө оруулалт хийхээр болсон юм. “Шинэчлэлийн төлөө түншлэл” нь – үндсэндээ ЕХ-ноос  Оросын эдийн засгийн хөгжилд үзүүлж буй дэмжлэг юм. Гэхдээ бидэнд хүмүүнлэгийн бүрдүүлэгч нь бий. Баррозугийн хэлснээр бол шинэчлэл нь оросын ард түмэн европын ард түмэнтэй ойр болохын тулд хэрэгтэй юм . Энэ нь бодит амьдрал дээр хэрэгждэг бол визгүй л болгомоор юм. Бүхэлдээ би болж байгаа зүйлүүдэд сэтгэл хангалуун байна. Өнгөрсөн жил би  арай бага итгэлтэй байсан. Бид чинь хоёр хувилбараар  яваа шүү дээ. Нэгдүгээрт, визний журмыг дээд зэргээр хялбаршуулан, нилээд тооны хүмүүст визний хялбаршуулсан дэглэмээр  үйлчлэх эсвэл бүр визгүй болгох боломжтой болох. Жишээ нь, Калининградын оршин суугчдыг үүнд хамруулах гэж оролдож байна. Холбогдох хөнгөлөлтийг Польшийн нилээд хэдэн дүүргүүд авна. Энэ утгаараа бол бид яриа хэлэлцээг өндөрлөхөд дөхөөд л байна. Хоёр дахь хувилбар бол визгүй зорчих. Бие биедээ визгүйгээр зорчих. Энэ утгаараа бид одоо хэлэлцэгдэж байгаа бөгөөд ирэх  сарын сүүлээр зөвшилцөөн хүрэх  ёстой  тусгай төлөвлөгөөг үндэслэн  явж байна. Ирэх сарын сүүлчээр бид энэ талаар  тохиролцоонд хүрч чадна гэдэгт найдаж байна. Хэвлэлийн бага хурал дээр Дмитрий Медведев, Жозе Барроу, Херман ван Ромпей нар тэмдэглэхдээ: Орос улс, ЕХ-ны байнгын уулзалтууд нь хоёр талын бүхий л  асуудлуудаар болон  дэлхийн байдлыг зохицуулахад  чухал ач холбогдолтой- гэж үзжээ.  ЕХ-ны төлөөлөгчдийн хувьд Орос улстай   илүү ойр танилцах боломж юм. Сүүлийн хэдэн жил оросын талын дээд хэмжээний уулзалтууд тус улсын янз бүрийн хотууд болон бүс нутагт  явагдаж байна. Үүнд: Сочи хот, Самара муж, Хант-Мансийскийн автономит тойрог, Хабаровск болон Дон дахь Ростов хот зэрэг байлаа. Энэ жил Нижний /Доод/ Новгород хотод  уламжлал ёсоор чөлөөт хөтөлбөрөөр эхэлсэн юм. Ван Ромпей болон Баррозу нарыг оросын ерөнхийлөгч  Дмитрий Медведев  “Рукавишниковынхны эдлэн газарт” байрлах уран барилгын – түүхэн музейн дархан газар үдийн зоогт урьсан юм. Дараа нь тэд Волга мөрнөөр аялал хийж, тус хоттой танилцсан  юм. Албан ёсны яриа, хэлэлцээ Нижний Новгород хотын 16 зууны үеийн түүхэн барилга –  Кремльд болсон юм.  ЕХ-ны удирдагчидад оросын амьдрал, соёлтой ийнхүү танилцсан явдал их таалагджээ. Ван Ромпей  Медведевт хотын ид шидийг үнэлж,  нар жаргах гайхалтай сайхан зүйлийг үзэх боломж олгосонд талархал дэвшүүлэв. Харин Баррозу бүр пушкины сэдэвт хүртэл ханджээ. Учир нь Нижний хотын мужид Болдино гэж тосгон байдаг нь суут яруу найрагчийн удмынх юм. “Яруу найрагт онгод ордог шиг, улс төрд ч гэсэн онгод хэрэгтэй” – гэж Александр Пушкинээс Баррозу иш татлаа. Магадгүй уран бүтээлийн  энэхүү  хөгжил дараагийн  уулзалтанд хүргэхч юм билүү. Орос-ЕХ-ы ээлжит дээд хэмжээний уулзалт өвөл Брюссельд болно. Орос-ЕХ ны тэргүүн нарын усан онгоц дээр эхлүүлсэн яриа, тэнд ч мөн усан онгоцон дээр үргэлжлэх ч юм билүү. Ван Ромпей, Дмитрий Медведевыг  урихдаа:  Бельгид Волга  мөрөн байхгүй ч гэлээ, жижигхэн гол, бас жижигхэн усан онгоц тэр  жижигхэн улсад олдоно – гэж хэлсэн юм.