Сири улсад Ливийн түүхийг давтахыг Орос улс яасан ч зөвшөөрөхгүй. Москва ямарч нөхцөлд НҮБ-ын АЗ-ийн сирийн эсрэг тогтоолыг дэмжихгүй бөгөөд тус улсын дотоод хэрэг хөндлөнгөөс оролцохгүй байхын төлөө тэмцэх болно. Франц, Их Британь хоёр нь НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг нилээд зөөллөсөн ч гэлээ Орос улс үг баримт бичигт хориг тавихад бэлэн байна. Баримт бичгийн шинэчилсэн засварт Сирийн хүчирхийллийг нэн даруй зогсоохыг шардан, хүний эрх зөрчигдөж буйг жигшин, Дамаскаас олон улсын ажиглагчдыг оруулахыг шаардсан байна. Орос улс өөрийн зүгээс олон улсын хамтын нийгэмлэгт сирийн иргэдэд нь шинэчлэл явуулан, өөрсдөө дотоодын мөргөлдөөнөө зохицуулах боломж олгохыг уриалж байна. НҮБ-ын АЗ-ын тогтоол Ливийн түүхтэй нэгэн адил хүчний ажиллагаанд хүргэж, мөргөлдөөнийг улам тэлж болох юм гэж Москва болгоомжилж байна – гэж НҮБ дахь Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэл хийв. НҮБ-ын АЗ-ийн ширээн дээр байгаа цаашид хэлэлцэх текст нь эхний хувилбрасаа арай зөөлөрсөн юм. Гэлээ гэхдээ АЗ-ийн бусад нөхдүүд энэ асуудлыг хэлэлцэх нь зүйд нийцэхгүй юм гэж үзэж байна. Яагаад гэвэл сирийн одоогийн байдалд оролцох нь байдлыг хурцатгаж мэдэх юм гэж бид болгоомжилж байна. Энэ нь Сирид сөрөг хүчнийхний хүчийг бууруулахтай холбоотой мэт буруугаар  хүлээж авахад хүргэж болох юм. Оросын тал Сирийн ерөнхийлөгч Башар Асадын эсрэг боссон босогчидтой холбоо тогтоохоор ажиллаж байна. Сирийн сөрөг хүчнийхний төлөөлөгчидтэй Оросын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч буюу одоо Ливийн асуудлаар ажиллаж байгаа  Михаил Маргелов Москвад уулзахад бэлэн байгаа юм. Энэ долоо хоногт Оросын тэргүүн Дмитрий Медведевын даалгавраар тэрээр ливийн сөрөг хүчнийхний өлгий – Бенгазид очсон юм. Үүний дараа Каддафийн талынхантай уулзахаар тус улсын нийслэл рүү явахаар бэлтгэж байсан юм. Тавдугаар сарын сүүлээр францын Довильд болсон “Их Наймын” дээд хэмжээний уулзалтын үеэр Орос улс нь ливийн мөргөлдөөнийг зохицуулах зуучаар сонгогдсон юм. Москва бол ховор тохиолдолд: “Трипольтой харилцаагаа хадгалан ирж чадсан, Бенгазитай холбоо тогтоосон” – гэж Михаил Маргелов тэмдэглэж байна. Орос улс хоёр эргийн хооронд гүүр барихад туслаж чадна. Одоо тэнд хоёр хуваагдсан ливийн нийгэм байгаа шүү дээ. Бид Африкийн Холбоонд түүнд зуучаар оролцоход туслаж чадна.  Бид НҮБ-ад дэмжлэг үзүүлж чадна. Нэг тал олон улсын тулгамдсан  асуудлыг шийднэ гэж ховор байдаг. Бидний зорилго бол хамгийн анхны тэр механизмыг бий болгох, ливийн улс төрийн элитүүдийн тасарсан эд эсийг нийлүүлэх эхлэлийг нь  тавихад  оршино. Михаил Маргеловын ярьж буйгаар одоо Бенгазийн гудамж талбай нь цэргийн хурантай огтхон ч адилгүй ажээ. Замын уулзвар дээр танкууд зогсдоггүй. Цэргийн харуулын цамхаг үгүй, дэлгүүр хоршоо ажиллаж, тэнд янз бүрийн бараа зарж байна. Ливийн иргэдийн гомдоллож буй ганц зүйл бол үнийн өсөлт. Мэдээж хэрэг хотоор явж байхад энд тэндгүй өлгөсөн босогчдын туг, далбаа анхаарал татаж байна лээ. Сууцны байшингуудын хананд  Каддафийн эсрэг уриа, лоозонгуудыг гараар бичсэн нь бишгүй л харагдсан. Гэхдээ бүхэлдээ бол энд арабын хөдөөгийн нэгэн хотын дүр зураг харагдаж байсан ажээ. Оросын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Маргелов айлчлалынхаа үеээр Шилжилтийн үндэсний зөвлөлийн удирдлагатай уулзсан юм. Дараа нь Каирт Каддафийн үеэл дүүтэй мөн уулзжээ. Тэд нэг юман дээр нийлж байсан аж. Юу вэ гэвэл, Ливи улс нь шинэчлэгдэж хүчтэй, ардчилсан, нэгдсэн улс байх ёстой гэж тэд үзэж байгаа аж. Харин Жамахирийн удирдагчийн хувьд бол Москвад, Бенгазийн нэгэн адил түүнийг засгийн эрхэнд харахгуй юм – гэж Михаил Маргелов тмэдэглэв. Муаммар Каддафи нь тус улсын удирдагч байх, Ливийн улс төрд оролцох эрхээ өөрийн ард түмнийг бөмбөгдснөөр ёс суртахуун, улс төрийн эрхээ  нэг мөсөн  алдсаныг бид сайн ойлгож байна. Шилжилтийн үндэсний зөвлөлийн удирдлагаас би олон чухал зүйлийг мэдэж авсан. Тухайлбал, энэ хүмүүс Каддафийгийн нүүрний арьсыг хуулах сонирхолгүй байгаа гэдгийг мэдсэн, тэд Каддафийн болон  түүний гэр бүлийн гишүүдийн ирээдүйн талаар улс төрийн шийдвэрүүд гаргахад бэлэн байна лээ. Натогийн бөмбөгдөлтийг зогсоох-энэ бол хурандаагийн гол тавьж буй шаардлага юм. 3-р сараас эхлэн Хойд-Атлантын эвслийн гишүүн орнууд Ливид цэргийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд Муаммар Каддафийн цэргийн обектуудад агаараас цохилт өгсөөр  байгаа юм. Гэтэл энэ нь тус улсын энгийн номхон ардуудын аминд хүрч байна. Өнгөрсөн долоо хоногт британи болон францын цэргийн нисдэг тэрэгнүүд ажилдаа орсон. Энэ бүх ажиллагаа нь НҮБ-ын АЗ-өөс олгосон мандатаас давж гараад байна – гэдгийг Москва мэдэгдсэн. НҮБ-ын АЗ дээр Ливийн байдалтай холбогдуулан тогтоол батлахад Орос улс түдгэлзсэн юм, гэхдээ хориг тавих эрхээ ашиглаагүй. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев тэр явдлын дараа ярихдаа: энэ бүхнийг ухамсартайгаар хийсэн гэж байсан. Яагаад гэвэл тэр тогтоолыг Оросын ерөнхийлөгч буруу бармит бичиг гэж үзэж байсан ажээ. Ливийн туршлага юуг харуулсан бэ гэвэл, барууны эвслийнхэн дэлхийн хамтын нийгэмлэгийн итгэлээр тоглож, эрхээ хэтрүүлсэн юм. Орос улс Сирийн байдлын талаар хатуу байр суурьтай байна: тус улсын дотоодын мөргөлдөөн хүч хэрэглэхгүйгээр шийдэгдэх ёстой. Ливийн түүх үүнд хэрэгжих боломжгүй юм.