2014 оны Сочийн Өвлийн  Олимпийн тоглолтууд хүртэл 1000 өдөр үлдсэнийг буцаан тоолох хуанлийг эхлэж амжаагүй байтал Паралимпийн тоглолтууд  хүртэл 1000 өдөр үлджээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр зэрэг аль ирээдүйн спортын наадмын аль нэгэн спортын төрлийн  объектыг барих шаардлагатай  эсэхийг шийдэх цаг өнгөрсөн гэсэн үг юм. Одоо “х” цаг болоод байна. Эдгээр  нь зочид буудал, худалдааны төвүүд болон дэд бүтцийн чанартай бусад барилга байгууламжууд юм. Одоо баригдаж буй хэд хэдэн барилгуудад  ирэх өвөл анхны тамирчид, үзэгчдийн хүлээн авах болно. Саяхан Сочид чухал объектуудын нэг болох  170 км урт байгалийн хийн дамжууулах хоолойн нээлтийн ёслол болсон юм. Үүний үр дүнд  тус бүс нутгийг цэнхэр түлшээр найдвартай хангах юм. Оршин суугчдын дөрөвний нэг нь байгалийн хийгээр хангагдаж, харин хар тэнгисийн  амралт-сувиллын газрууд  жил тойрон ажиллах боломжтой болж байгаа юм. Шинэ салаа нь Оросын өмнө зүгийн хөгжилд чухал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна –гэж Орос улсын ерөнхий сайд Владимир Путин байгалийн хийн хоолойн нээлтийн ёслолын ажиллагаан дээр хэлэв. Байгалийн хий дамжулах хоолой нь Сочи хотод ирж, шинэ цахилгаан станц энэ жил ашиглалтанд орох гэж байна. Энэ бүгд нь бүс нутгийн дулаан, эрчим хүчний хэрэглээг жинтэй нэмэгдүүлж, эрчим-хүчний хангамжийн найдвартай байдлыг бий болгох юм. Энэ нь жирийн иргэний хувьд юу гэсэн үг вэ? Нэгдүгээрт, 250 мянга орчим  хүн байгалийн хийг гэртээ авч хэрэглэж байна. Хоёрдугаарт, бсууцны байшин барих, дэд бүтцийн хооронд хязгаарлалт цуцлагдаж байна. 170 км, Хар тэнгисийн ёроолын 90 % дамжин явна. Энэхүү чиглэлийг бид ухамсартайгаар сонгосон юм. Үүнийг бид эргийн экосистемийн нөлөөг дээд зэргээр хамгаалах гэж  сонгосон юм. Хэдэн арван сая хүний бахархал болсон энэ сайхан  ой мод, арлуудын унаган төрхийг хадгалах гэж үүнийг бид бүтээсэн юм. Сочи хотод төмөр зам, авто зам барьж байгуулахад онцгой анхаардаг юм. Барилгачдын  ярьж буйгаар дээрх бүтээн байгуулалтанд замын урт нь биш, харин тухайн нутгийн  хотгор гүдгэрт байдаг ажээ. Жишээ нь: сайхан Бытха орон сууцны дүүрэг хотын гадна тойргийни замын хооронд замыг тавьж эхэлжээ.Замын урт ердөө хоёрхон км. Гэвч түүнийг тавихад – жилээс багагуй хугацаа орно. Олимпиадын эхлэл хүртэл Холбооны  улсын замыг засварлахад 2,5 тэрбум доллар зарцуулна. Энэ намар гэхэд л  хэд хэдэн цэнгэлдэх хүрээлэнгүүд ашиглалтанд өгөхөд бэлэн болно. Газпром гэхэд л Сочи хотод нилээд хэдэн объектуудыг барьж байгаа. Удахгуй цана-биатлоны төвийг ашиглалтанд олруулна. Спортын хоёр төрлийг нэгтгэсэн явдал нь газрын байршил тохирсноос болжээ. Энэ тухай “Газпромын” гадаад харилцааны удирдах газрын дарга Матвей Геллерээс тодруулав. Энэхүү талбай нь далайн түвшиний  1430 км -1600 км өндөрт оршидог.Энэ цогцолборын бүрэлдэхүүнд биатлоны болон цанын цэнгэлдэх хүрээлэн, эдгээр  спортын  төрлүүдийн тусгай замууд, уулын Олимпийн 1100 хүний хотхон, хиймэл цасны системийн усан станц, автомашины зогсоолууд бий. Уулын Олимпийн хотхонд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст буюу паралимпийн тамирчдад зориулж бүхий л нөхцлийг бүрдүүлсэн байгаа. 2011 оны 11 сард бид биатлоны цэнгэлдэх хүрээлэнг ашиглалтанд өгнө, 2011-12 онд тэд бүрэн бэлэн болсон байна. 2012 оны 1-р сард Дэлхийн биатлоны  цомын төлөө тэмцээн болно. Анхны шалгаруулах тэмцээн. Сочи хотод барилга байгууламжийг байгуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тавтай байх нөхцлийг  онцгой анхаарч байна. Энэ бол Орос улсад анхны туршлага юм. Гудамж талбайд тусгайлан тэргэнцэртэй явах зам байгуулсан. Нэмэлт шат, гишгүүр, бариул г.м. Нийгмийн энэхүү эмзэг асуудалд эерэг хандах боломжийг бидэнд Олимпийн тоглолтуудад бэлтгэх ажил  олгосон юм-гэж  Төрийн думын дэд дарга, Олимпийн аврага Светлана  Журова ярьж байна. Оросын хувьд  бол энэ цоо шинэ юм. Үүний өмнө бид паралимпийн тоглолтуудыг ийм өргөн дэлгэр хийж байсангүй. Чухамдаа Сочи хотод зохиогдох Олимпийн болон Паралимпийн тоглолтууд нь  энэ тухай төсөөлийг өөрчилж чадсан юм. Харин одоо бол манай бүх баригдаж байгаа барилга байшингууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс чөлөөтэй зорчих зориулагдсан  байгаа. Сочийн Олимпийн тоглолтуудыг зохион байгуулах хороон дээр спортын надмын барилга байгууламжуудыг төлөвлөсөн ёсоор хугацаандаа явагдаж байгаа бөгөөд, зарим нь бүр түрүүлж ашиглалтанд орох тухай ч ярьж байсан юм. Тиймээс гутрангуй үзэлтээ хүмүүс үүнд эргэлзэхийн хэрэггүй, бүх цэнгэлдэх хүрээлэн, зочид буудлууд, зам харгуй, вокзал, худалдааны төвүүд бүгд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтанд орно.