Их Британий Jamiroquai нэртэй хамтлаг өнөөдөр Москвагийн “Крокус Сити Холла” тайзнаа Rock Dust Light Star өөрийн шинэ цомогийн тоглолтоо хийнэ. Москвагийн хөтөлбөрт тэдний шинэ дуу, хуучин үеийн дуунуудтай ээлжлэн  эгшиглэх ажээ. Группын ахлагч сайхан дуу хуурын зэрэгцээ, оросын нийслэлийн үзэгч олныг өөрийн малгайны цуглуулгаас  гоёмсог олон бүрх малгайгаар байлдан дагуулахаар зэхэж байна. Jamiroquai хамтлаг нь жааз-фанк, диско, рок, регги болон электрон чиглэлээр дуулж хөгжимддөг юм. Тэд байгуулагдснаасаа хойш 25 сая хувь гарсан долоон цомог гаргаад байна. Тэд хөгжмийн олон улсын олон шагнал авсан төдийгүй “Гремми”-ийн шагналтай ажээ.