Жил бүрийн 6-р сарын 12-н манай орны хамгийн “залуу” улсын баяр – Орос улсын өдөр билээ. 1990 оны энэ өдөр ОХУ-ын ардын депутатуудын анхдугаар их хурал дээр ЗСБНХОУ-ын тусгаар тогтнолын тухай тунхаглалыг баталсан билээ. ОХУ нь ЗХУ-ын бүрэлдхүүнээс гарахгүй гэсэн нэгэн том гажуудал энэ баримт бичигт байсан юм. Холбооны БН улсууд ээлж дараалан тусгаар тогтнолоо зарлаж байсан үе тул энэ хүнд бөгөөд хэцүү алхамыг хийхээс өөр арга байгаагүй билээ. Харин хэсэг хугацааны дараа үндсэн хуульт холбооны улсын зарчим дээр суурилсан оросын шинэ төр улсын түүхийг яг 6-р сарын 12-ноос  эхлэн тоолж эхэлсэн юм. “Шинэ Еврази” сангийн ерөнхийлөгч Андрей Кортунов ярьж байна. Эхэн үедээ энэ баярын талаар санал зөрөлдөөн их гарч байлаа. Тусгаар тогтнолын талаар ярьж эхэлмэгц л хэнээс тусгаар тогтноод байгаа юм бэ гэсэн гоёмсог асуулт гарч ирсэн юм. Энэ тунхаглалыг батлах үйл явдал ЗХУ-ыг задраах хурдасгуур болсон ингэж үзэж байсан билээ. Ийм учраас эхлээд энэ баярт хандах хандлага тийм ч нэгдмэл байгаагүй юм. Харин өнөөдрийн хувьд сэтгэл хөдлөл намжиж баяр маань жинхэнэ утгаараа үлдэж чадаад байна гэж тэр ярилаа. Яг нэг жилийн дараа энэ өдөр манай улсын ерөнхийлөгчийг сонгох анхны бие даасан сонгууль болсон юм. ЗХУ-ын анхны ерөнхийлөгч Михаил Горбачев, ОУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельцин хоёрыг дэмжигчдийн хооронд улс төрийн хурц тэмцэл болсон гэж ЗХУ-ыг бий болгоход бүхий л залуу насаа зориулсан ахмад үеийнхэн үздэг юм. Андрей Кортунов цааш нь ярихдаа: «ЗХУ задрахаас өмнөхөн 1991 оны 6-р сарын 12-нд ОУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болсон бөгөөд Борис Ельцин ялалт байгуулсан юм. Ийм учраас л оросын анхны ерөнхийлөгчийн талыг баримтлагчдын хувьд энэ өдрийг жинхэнэ баяр гэж үзэх бүрэн эрх байгаа байхаа» гэж тэр ярилаа. ОУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельцин л 6-р сарын 12-ны өдрийг улсын баяр Орос улсын өдөр болгон тэмдэглэх саналыг гаргасан билээ. 1994 онд энэ баярыг тэмдэглэх тухай зарлигт тэрээр гарын үсэг зурсан билээ. Уламжлал ёсоор энэ баяраа өргөн цар хүрээтэй тэмдэглэх болно. Зарим газар концерт тоглож салют буудуулж шоу зохионо. Зарим газар нь анхны алхамаа хийж байгаа залуу тамирчид болон дэлхийн спортын од болсон тамирчид оролцсон спортын уралдаан тэмцээн болно. Харин энэ жил баяр маань ОУ-ын хилээс халих боллоо. Орос улсын өдөрт зориулсан “Оросын одод” үндэсний соёлын наадам Итали улсын Ром хотын “Навона” талбай дээр 6-р сарын 12-нд буюу өнөөдөр болж байна.