Орос улсын ГХЯ “Си Бриз-2011“ украин-америкийн хээрийн сургуулилтаар Хар тэнгисийн усанд америкийн усан-цэргийн флотын “Иджис” пуужингийн эсрэг системийн хамгаалалттай “Монтерей” онгоц оролцож буйд түгшиж буйгаа илэрхийллээ.  Оросын ГХЯ-ны тайлбарт, Орос улсын хилийн орчимд АНУ-ын стратегийн дэд бүтцийн элемент байрлаж буйд өөрийн аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэх болно гэж ээ.  Гадаад бодлогын байгууллагын үзэж байгаагаар, иймэрхүү үйл ажиллагаа нь ирээдүйд Европд ПДХС-ийг хамтран хэрэгжүүлнэ гэдэгт эргэлзээ төрүүлж байна гэж онцлон тэмдэглэжээ.