Орос улсын ОБЯ-ны онгоц Йемень улс руу эх орондоо буцаж ирэх хүсэлтэй Орос улсын иргэдийг авчирахаар нислээ. Үүний өмнө Оросын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдэхдээ, Москва өөрийн дипломатуудын гэр бүлийг Йемений нийслэл Сана хотоос нүүлгэн шилжүүлсэн бөгөөд оросын иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс  нэмэлт арга хэмжээ авахыг үгүйсгээгүй юм. 6-р сарын 3нд тус улсын ерөнхийлөгч Али Абдалла Салехийн амь насанд халдсны улмаас тэр шархадаж, улмаар Саудын Арабт эмчилгээнд явснаас хойш байдал хурцадсан юм. Түүний бүрэн эрхийг түр хугацаагаар тус улсын дэд ерөнхийлөгч гүйцэтгэж байна. Харин сөрөг хүчнийхэн тус улсын засгийн эрхийг гартаа авч, Салехыг буцаж ирэхгүйд найдаж байна.