Ливийн сөрөг хүчнийхэнтэй “ажил хэрэг явуулж болно” гэж Орос улсын ерөнхийлөгчийн хойд африкийн тусгай төлөөлөгч Михаил Маргелов мэдэгдэв. Тэр энэ долоо хоногт Бенгазид хийсэн айлчлалаа ийнхүү үнэлжээ. Муаммар Каддафийн төлөөлөгчдийн  Жамахирийн сөрөг хүчнийхний зөвлөл дээр зөвхөн радикал хөдөлгөөний төлөөлөгчид оролцдог гэсэн мэдэгдэлтэй тэр санал нийлэхгүй байгаа ажээ. Түүнчлэн Маргелов нь Москва Бенгазид өөрийн төлөөлөгчийн газраа нээн ажлуулах санал тавьсан тухай ярьсан юм. “Бенгазийн хүмүүс бол ирээдүйн үндэсний нэгдсэн  засгийн газарт орох ёстой” хүмүүс гэж Маргелов тэмдэглэжээ. Ливид хоёрдугаар сарын дунд үеэс мөргөлдөөн гарсан юм. Тэд 40 жил улс орныг удирдсан Каддафийг огцрохыг шаардсан ажээ. Явцын дунд тэрхүү эсэргүүцлийн жагсаал нь мөргөлдөөн болж хувираад байгаа юм.