Японы нэртэй улс төрчид оросын иргэдэд Орос улсын баярын өдрийн мэнд хүргэж, цаашид хоёр орны харилцааг хөгжүүлэн, сайжруулах шаардлагатай байгаа тухай мэдэгджээ. Энэхүү мэдэгдэл нь нилээд хэдэн орон нутгийн ХМХүүдэд нийтлэгдсэн байна. Тухайлбал, “Япон-Орос” нийгэмлэгийн дарга Кунио Хатояма сүүлийн хэдэн жил Орос улс технологийн салбарт эрчимтэй хөгжиж байгаа төдийгүй олон улсын бодлогод идэвхитэй оролцож байгааг цохон тэмдэглэжээ.  Хатоямагийн үзэж буйгаар, тэрээр Япон, Орос хоёр улс нь олон салбарт хамтран ажиллах ирээдүй байгаагийн дотор эрчим хүч болон экологийн салбарын хамтын ажиллагааг тэр онцлон тэмдэглэсэн байна. Японы Ерөнхий сайд асан Ёсиро Мори нь өөрийн зүгээс 3-р сарын 11-нд Японд болсон хүчтэй газар хөдлөлт, хар салхины үр дагаврыг арилгахад Орос улсын үзүүлсэн тусламжид талархлаа илэрхийлэв. Экс ерөнхий сайд Токио Москва хоёр хамтын ажиллагаагаа цаашид идэвхитэй үргэлжлүүлнэ гэдэгт найдаж буйгаа тэр илэрхийлжээ.