Пакистаны баруун хойд хэсэгт орших Пешавар хотод ням гаригийн шөнө болсон хоёр удаагийн дэлбэрэлтэнд 32 амиа алдаж, 90 хүн шархаджээ. Энэ тухай хохирогсдыг байрлуулсан эмнэлгийн төлөөлөгч мэдэгджээ. Энд тараасан мэдээгээр дэлбэрэлтүүдийг  амиа золиослогчид зохион байгуулсан байж болох ажээ. Эхний дэлбэрэлт хотын худалдааны дүүрэгт орон нутгийн цагаар шөнө дундаас хойно болжээ. Энэ дэлбэрэлт нь төдийлөн хүчтэй байгаагүй, удалгүй хэрэг гарсан газар цагдаагийн ажилтнууд болон аврагчид иржээ. Төдийлөн удсангүй тэнд хоёр дахь удаагийн урьдынхаас илүү хүчтэй дэлбэрэлт болжээ. Үүний өмнө “Пакистаны талибаны хөдөлгөөн” эрх баригчдаас болон АНУ-аас “Аль-Каидын” толгойлогч Усама бен Ладеныг хороосны төлөө өс хонзонгоо авна гэж зүхэж байсан юм. “Нэг номерын алан хядагчийг” америкийн тусгай албаныхан 5-р сард Пакистаны хойд хэсэгт хамгаалалттай  гэрт байхад нь устгасан юм.