6-р сарын 12  Орос улсын баярын өдөр. Энэхүү баяр нь Орос улсын түүхийн гол үйл явдлуудыг саналуулдаг өдөр юм. 1990 оны энэ өдөр Орос улсад тусгаар тогтносон улсын тунхаглалыг баталсан юм. 1991 оны 6-р сарын яг энэ өдөр залуу Орос улсад ерөнхийлөгчийн анхны сонгууль болсон юм. Энэхүү баяр нь албан ёсоор тусгаар тогтнолын Тунхаглал баталсанд зориулагдаж байгаа ч Орос улсад ерөнхийлөгчийн институц бий болсны 20 жилийн ойтой холбоотой юм. Уламжлал ёсоор энэ үдэш Улаан талбайд оросын урлагийн одуудын гайхамшигтай тоглолт болно. Өнгө алагласан гайхалтай салютаар өндөрлөх энэ баярт 30 мянган хүн оролцох аж.