Муаммар Каддафи нь сөрөг хүчнийхэнтэй  яриа, хэлэлцээний ширээний ард суухад бэлэн байна. Энэ тухай АНУ ын Конгрессд түүний явуулсан захидалд өгүүлжээ. Сөрөг хүчнийхэнтэй  хэлэлцээ хийхэд хурандаагийн тавьж байгаа  хамгийн гол болзол бол –АНУын  шууд зуучлал юм. Жамахирийн удирдагчийн  АНУ ын эрх баригчдад илгээсэн захидлыг америкийн хэд хэдэн ХМХ- үүд нийтэд зарлажээ.  Каддафи нь илгээлтэндээ “ сүйрлийг зогсоож, Ливийн энх тайван байдлыг зохицуулах зорилгоор яриа, хэлэлцээг эхлүүлэхээр” уриалсан байна.  Ингэж тэр АНУ- ыг  тэднийг “ аугаа их ардчилсан  гүрэн “гэж нэрлэн, ливийн ард түмний ирээдүйг тодорхойлоход туслахыг хүсчээ.  Үүнийг шинжээчид ингэж тайлбарлахдаа: одоо анхаарлыг хоёр асуудал татаж байна: яагаад Каддафи нь сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээ эхлэхийг хүсэх болсон ба АНУ ын дэмжлэг ямар учраас чухал болов? Эхний асуудлын хариуд улс-төрчид нэгэн дуугаар мэдэгдэхдээ:  Каддафи нь өөрийн засгийн эрхийг төдийгүй, амь насаа хамгаалахыг санаархаж буй. Байдал мухардалд ороод байна. Хэрвээ тэр сөрөг хүчнийхэнтэй болон  НАТО той яриа хэлэлцээнд орохгуй бол, түүнийг ойрын үед устгах болно-гэж “Оросын дуу хоолой” радиод Ойрхи-Дорнод судлалын  хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский мэдэгдлээ: «Каддафий нь  Хятадыг  ч, Оросыг  ч , тэр ч бүү хэл Энэтхэг улсыг ч  түүний талд орооч гэж ятгаагүй. Ингэхдээ тэд бол зөвхөн нефтийн салбарт гайхалтай харилцаатай байсан юм шүү.  Тэр ерөөс НАТОг дийлэхгүй гэдгээ ойлгож л дээ. Эвслийн ерөнхий  нарийн   бичгийн дарга Фог Расмуссен  мэдэгдэлдээ, НАТО нь удаан хугацааны цэргийн ажиллагаа явуулна гэж тодорхой хэлсэн. Хуурай замын ажиллагаа эхлүүлэх талаар үгүсгэхгүй ч гэж тэр мэдэгдсэн. Каддафи нь  хоёр  хувилбарын нэг нь  “баатарлагаар үхэх” нөгөө  нь,   Сахарын цөлд  тодорхойгүй хугацаагаар  партизанчлах хувилбарыг ойлгожээ» гэж хэлсэн.  АНУ- ад хандах  болсон шалтгаануудын тухай ярихдаа  шинжээчид хувилбарууд дээр санал хуваагдаад байна. Каддафи нь маш хүнд байдалд ороод байна. Мэдээж хэрэг тэр түүнээс гарах зам хайхын зэрэгцээ эвслийг явцын дунд хагалан бутаргахыг оролдоно. Нөгөөтэйгүүр, шинжээчид үзэхдээ, АНУ нь бусад НАТО-гийн гишүүдийн дотор  дайныг үргэлжлүүлэхэд хамгийн хүсэлгүй байгаа орон. Хэрвээ хэн нэгэн нь  хурдан түргэн дайн  байлдааныг   дусгахыг хүсч байгаа бол тэр нь Вашингтон байх болно – гэж Евгений Сатановский үзэж байна: «Каддафи нь Обамагийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх ажил эхэлсэн гэдийг зөв тооцож байна. Гтэл түүнд дандаа асуулт тавьдаг: Яагаад Америк Ливид байлдаж байгаа юм бэ? Обама нь Афганистанаас, Иракаас цэргээ гаргаж, цэргийн зардлыг багасгах тухай зарлахын зэрэгцээ, АНУ –ыг нефтээрээ ч гэсэн татахгуй, ямарч хэрэггүй,  энэхүү кампанит ажилд аймшигтай их хөрөнгө мөнгө зарцуулж байна. Ливийн нефтийн үндсэн хэрэглэгчид болох орнууд – Итали- гурваны нэг, Франц -10 орчим хувь болон  Герман бал 10 орчим хувь бөгөөд АНУ –энд ерөөс хамаа ч үгүй» гэж хэллээ. АНУ ын эрх баригчид Каддафийн захидлыг хараахан  мэдрээгүй байна. Төрийн департаментын хэвлэлийн албаны тэргүүний орлогч Марк Тонер л хэвлэлийнхэнд Засаг захиргааныхан    энэхүү захидлын тухай мэдэж байгаа гэдгийг хүлээсэн юм. Шинжээчид АНУ Каддафийн мэхэнд автагдана гэдэгт эргэлзэж байна. Нэгэнт  түүний захидлын хариуд гялс манс хариулаагүй юм чинь. Юуны түрүүнд Вашингтон нь урьдын бодлогоо барих болов уу, тэрүүгээр бол  хурандаа нь  засгийн эрхэнд үлдэх мэх хайлгүйгээр түргэн шуурхай огцрох ёстой билээ.