6-р сарын сүүлээр Москвад гадаадад  АЦС ын барилга байгууламжуудыг “ барь-удирд-ашигла” / BOO, build- own-operate/“ байгуулах компанийг бүртгэх юм.  Шинэ бүтэц нь АЦС ын шинэ эрчим блокуудыг 10 гаруй орнуудад барьж байгуулахад зориулагдаж бий болж байгаа юм. Чухамдаа ийм зарчмаар Түрк улсад  АЦС-ын  “Аккую” төсөл хэрэгжиж байна. Одоо оросын тал ирээдүйн түркийн АЦС ын талбайг бэлдэж дөрвөн эрчим блок барихад зориулан 20 тэрбум долларыг оруулна, харин  энэхүү барилга дуусах үед түүний эзэн болно. Ийм схемээр Армен, Иорданид АЦС ууд баригдаж магадгүй юм. Орос  улсад энэхүү бүдүүвч нь дэлхийн цөмийн эрчим хүчний зах зээл дээр  цоо шинэ юм, ингэхдээ тэрээр энэ чиглэлээр ажиллаж байгаа цорын ганц орон байгаа боловч нэг зэрэг 10 гаруй орнуудад цөмийн төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ тухай “Оросын дуу хоолойд”Нефть үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч, эрчим хүчний салбарын шинжээч Геннадийн Шмаль ингэж ярьлаа: «Энэ практик бол дэлхийн янз бүрийн салбарт өргөн түгсэн. Өөрөө бариад, өөрөө санхүүжүүлээд, өөрийнхөө зардлыг нөхөх болтол өөрийн эрхтэй ашиглана. Дараа нь энэ объектыг тодорхой нөхцөлтөйгөөр тэр объект баригдсан оронд шилжүүлдэг. Төсөл хоёр талд маш сонирхолтой, ашигтай. Улс өөрийн хөрөнгөө оруудахгуй, гэхдээ дэд бүтцийн объектыг авч байгаа. Харин компаний хувьд бол энэ нь зах зээлээ өргөтгөж, өөрийнхөө нөлөөг дэлхий нийтэд таниулж байна гэсэн үг» гэж хэлсэн. Иран, Хятад болон Энэтхэгт Орос улс АЦС ыг барьж, түлхүүрийг нь өгсөн. Энэ бүдүүвч бол санхүүгийн үүднээс арай зардал багатай, яагаад гэвэл  нөгөө “барь-удирд-ашигла” ВОО-төслөөс ялгаа нь барилгад хөрөнгө оруулалт хийхгүй. Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн ерөнхий захирал Константин Симонов үзэхдээ, урьдын бүдүүвч нь мөн адил цаг үеээ олсон” гэж байна: «Росатом нь гадаадын зах зээлийг эзлэх түрэмгий өргөн төлөвлөгөөг  тунхагласан юм. Гэхдээ гадаадын төслүүдэд хөрөнгө оруулахдаа маш нарийн хандах хэрэгтэй аж. Яагаад гэвэл, Росатом нь АЦС ыг дотооддоо  хөгжүүлэх маш  өргөн хөтөлбөр бий. Ингэхдээ Орос улсад цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх хөтөлбөрийг  хэрэгжүүлэн, гадаадад дахь бүх АЦС уудыг ВОО төслөөр барьж байгуулна гэдэгт эргэлзээ төрж байна.  Тэр тусмаа Японд болсон сүйрлээс хойш АЦС –уудын аюулгүйн байдалтай холбоотой шаардлагууд нь илүү өндөр тавигдах болсон төдийгүй, Оросын нутаг дэвсгэр дээр илүү удаан хугацаагаар ашиглахаар зорьж байсан хуучин АЦС- уудыг хаах болсон  гэдгийг бид ойлгож байгаа» гэж хэлсэн. “Фукусима-1” АЦС дээр болсон ослын дараа  оросын АЦС ууд дээр аюулгүй байдлаар нэмэлт  хяналт шалгалтуудыг явуулсан. Тэнд Японы АЦС дээр гарсан ослыг загвар болгон сургуулилт хийсэн юм. Үүнээс гарсан дүгнэлт бол  : бүх эрчимийн блокууд, тэр тусмаа баригдаж буй нь бүрэн хамгаалагдсан гэдэг дүгнэлтэнд хүрсэн юм. Хрэвэ тэднийг “Фукусима-1” дээр авачих юм бол тэдгэр нь хүчтэй газар хөдлөлт, цунамиийг  ч давхаар байлаа. Тэгээд ямарч цацраг идэвхит бодис агаарт цацагдахгуй нь мэдээж. Орос улсын эдгээр шилдэг технологиудыг гадаадад зарах бодлогыг барьж буй юм. Японд болсон цөмийн  уналтын дараа Орос улстай энхийн цөмийн салбарт хамтран ажиллах нэг ч түнш төлөвлөгөөгөө өөрчлөөгүй байгаа юм. Харин орон нутгийн ЗГ уудад уламжлахад нийгэм АЦС ын барилгыг барьж байгуулах үед аюулгүй байдалд бүрэн итгэлтэй байх ёстой юм шүү. “Фукусима-1” АЦС-дээр гарсан ослын дараа Орос улс атомын цахилгаан станцад тавигдах олон улсын шаардлагыг чангатгахыг шаардсан юм.  Энэхүү санаачилгыг  Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев гаргасан бөгөөд францын Давост болсон  “ИХ 8” дээд хэмжээний уулзалтын үеээр түүнийг бусад орнуудын тэргүүн нар дэмжсэн юм. Тэдгээр санал санаачилгуудыг ирээдүйд цөмийн эрчим хүчийг  хөгжүүлэхтэй холбоотой гарах хууль эрхийн болоод техникийн шийдвэрүүдэд тусгахаар болсон юм. ЭНэ асуудал нь дараа долоо хоногт Венад эхлэх МАГАТЭгийн бага хуралд хэлэлцэх гол ахсуудлын нэг болох юм.