“Орчин үеийн дуудлагыг угтан Орос, Хятад  болон Монгол улс хамтдаа” сэдэвт олон   улсын эрдэм шинжилгээний  бага хурал Москва  хотноо боллоо. “Оричн цагийн дуудлагыг угтан Орос, Хятад, Монгол  улс хамтдаа”. Ийм сэдэвтэй олон улсын чуулган Москвад хоёр өдөр болж өнгөрлөө. Нийгмийн ухааны эрдэмтэдийн энэхүү мэтгэлцээнд манай сурвалжлагч Александр Мамичёв анхаарлаа хандуулж иржээ. Москвагийн энэхүү чуулга уулзалт нь хөрш гурван  орны эрдэмтдийн  гурав дахь удаагийн уулзалт юм. Үүний өмнө тэд мэтгэлцээний талбайгаар Бээжин, Улаанбаатарыг сонгож байжээ. Тэд хурал болгоноор маш их сонирхолтой асуудлуудыг хөндөж гаргадаг аж. Зүүн-хойд Азийн заналхийлэл болон тэдгээрээс   хамтын хүчээр урьдчилан   сэргийлэх . Орос, Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны ирээдүй. Соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх. Эдгээр асуудлууд  нь хөрш  гурван орнуудын хувьд сонирхол татсан хэвээр байна. Орос, Хятад хоёр улс нь бүс нутгийн тулгамдсан асуудлуудаар нэгдмэл  байр суурьтай байгаа гэж Оросын ШУА ийн  ДДХ-ийн Солонгос, Монгол судлалын хэлтсийн дарга Александр Воронцов ярьж байна. “Солонгосын  хоорондын мөргөлдөөн хурцадсан байдал ”-түүний илтгэлийн сэдэв байлаа: «Орос, Хятад хоёр улс нь хоёр Солонгосыг хүлээцтэй байж, мөргөлдөөнийг яриа, хэлэлцээний замаар шийдвэрлэхийг уриалж байхад, АНУ, Өмнөд Солонгос нь харин бүр урьд урьдынхаа илүү хүчирхэг цэргийн  сургуулилт хийж эхэлсэн юм. Байдал хамгийн аюултай цэгт хүрхэд Москва Бээжингийн дэмжлэгтэйгээр  НҮБ ын АЗ ийн шуурхай хуралдааныг хийлгэхээр уриалсан юм. Энэ нь нөгөөх халуун тархинуудыг жаахан хөргөсөн» гэж хэллээ.Орос улсын ерөнхийлөгчийн ШХАБ ын асуудал хариуцсан экс тусгай  төлөөлөгч буюу одоо Москвагийн ОУХДС ийн Зүүн -азийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан   Вячеслав Воробьёв   ШХАБ-ын хүрээнд гурван орны хамтын ажиллагааны тухай  асуудлыг хөндсөн юм: «Миний бодлоор юуны өмнө ШХАБ хаашаа хөдлөх ёстой вэ гэдэг дээр эхлээд тогтох ёстой юм. Одоо энэ байгууллагыг өргөтгөх нь чухал гэдгийг их ярих болжээ. Гишүүнээр элсэх үндсэн гол нэр дэвшигчдээр Энэтхэг, Пакистан болон Ираныг ярьж байна. Яагаад Монголыг ярьж болохгуй гэж? Энд юунд дээр бодлоо төвлөрүлэхэв гэх юм бас бий шүү. Иймэрхүү чуулга уулзалт нь гурван талын яриа хэлэлцээнд их тустай юм» гэж хэлсэн. Азийн эдийн засгийн “луунуудын” шинээр хүчээ хувиарилах байдлын талаар БНХАУ ын Нийгмийн ухааны хүрээлэнгийн төлөөлөгч Пяо Зяньи ийнхүү сануулав: «Одоо үед Азий-Номхон далайн бүс нутагт шинэ эдийн засгийн байдал үүсч байна. Эдийн засгийн хэлхээ холбооны төв нь  Хятад улс  болоод байна. Тэрээр өнгөрсөн жил энэ байрыг эзэлж байсан Японыг ардаа орхисон» гэж хэллээ. Хуралд оролцогчид  бүгд нэгэн дуугаар Зүүн-Хойд Азийн бүс нутагт аюул занал болон хөгжлийн шинж чанар огтхон ч өөрчлөгдөөгүй гэж байсан юм. Тэдгээр нь бүх  улсын хувьд ижил заналхийлж буйг  тэмдэглэж байсан юм. Мансууруулах бодисийн хууль бус наймаа, хүнийг олноор нь устгах зэвсэг, алан хядах ажиллгагаа, далайн дээрэм, кибергэмт хэрэг-энэ бүгд нь хүн төрөлхтөнд илгээж байгаа дуудлага юм, тиймээс энэ бүхэнтэй хамтдаа, улс бүр хүчээ нэгтгэн тэмцэхэд ялалт ирэх нь дамжиггүй юм.