Дагестанд избербашкийн  хорлон сүйтгэгч-террорист бүлгэмийн толгойлогч  Камиль Магомедовыг хороожээ.  Энэ тухай тус улсын Аюулгүй байдлын албанаас  мэдээлсэн байна. Магомедов нь хууль хамгаалах байгууллагуудын ажилтнуудын аминд хүрсэн болон орон нутагт гарсан нилээд хэдэн эрүүгийн хэргүүдийг үйлдсэн учир   эрэн сурвалжлагдаж байжээ. Тэрээр эмэгтэйчүүд амиа золиослосон нилээд хэдэн алан хядах хэргүүдийг удирдагчаар ажиллаж байсан нь тодорхой болсон юм.  Хоёрдахь алан хядагч Магомедсултан Айгунов нь мөн эрэн сурвалжлагдаж байжээ. Гурав дахь алан хядагчийн хэн болохыг хараахан тогтоож амжаагүй аж. Машины дотор талд хоёр гар буу, сум болон гар бөмбөг байжээ.