Японд 3-р сарын 11 нд болсон  хүчтэй газар хөдлөлт, цунамийн  улмаас 90 гаруй мянган хүн түр зуурын майханд үргэлжлэн амьдарсаар байна. Тэднийг өөр байранд нүүлгэх ажилд удаашралтай явагдаж байгаа бөөгнөрсөн хогийг цэвэрлэх ажил саад болж байна. 3-р сарын 11- ний байгалийн гамшигийн дараа тус улсад “Фукусима-1” АЦС дээр цуврал осол гарч, цацраг идэвхитэй бодис агааарт цацагдсан юм. Үүнээс болж тус станцаас 20 км гортигт нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион явуулсан юм.