Орос улсын тусгаар тогтнолын баярын өдрийг  Кремниевын хөндийн бизнесменүүд, орон нутгийн удирдлага, америкийн их, дээд сургуулиудын багш нар болон САн-Франциско дахь Орос улсын дипломат корпусын ажилтнууд хамтдаа угтан тэмдэглэв. Номхон-далайн эргийн үзэсгэлэнт байгальтай газруудын нэгд Орос улсын Ерөнхий  консулын газар баасан гаригийн орой баярыг тохолдуулан хаалгаа нээн 150 хүний хүлээн авалт зохион байгууллаа. Тэдгээрийн дунд  АНУ ын Төрийн департаментын, хотын захиргааны, Америкийн орос конгрессийн, цэргийн сургуулийн, Оросын төв болон Оросын эмэгтэйчүүдийн лигийн төлөөлөгчид тус тус уригдсан байв. Орос, АНУ ын хоёр  төрийн дуудлал явсны дараа Орос улсын Ерөнхий  консул Владимир Винокуров 6-р сарын 12 нд тэмдэглэх Орос улсын баярыг тохиолдуулан ерөнхийлөгч Барак Обамагийн бичгээр ирүүлсэн мэдэгдэлийг уншиж танилцууллаа. Америкийн удирдагч мэдэгдэлд дурдахдаа “ Орос улсын баярыг тэмдэглэж байгаа бүх хүнд миний хамгийн сайхан ерөөлийг дэвшлүүж буйг минь уламжилна уу” гэжээ.