НҮБ ын АЗ  Сирид жагсагчдын эсрэг хүч хэрэглэж буйг жигшсэн   Тогтоол  гаргах ёстой. Энэхүү  байр сууриа баасан гаригийн орой Обамагийн засаг захиргаа дахин нотоллоо. “Сирийн ЗГ аюултай замаар явж байна. Одоо үед шашин хоорондын мөргөлдөөн гаргахгуй, өөрсдийн хүсэл эрмэлзэлд тайван замаар хүрэхийн тулд сиричууд нэгдмэл байдлаа хадгалах нь юунаас чухал байна” гэж энд тараасан мэдэгдэлд дурджээ. Өнгөрсөн лхагва гаригт Франц, Их Британь, Герман,  Португаль болон НҮБ ын АЗ ийн зарим гишүүн орнуудын дунд тогтоолын төслийг тараажээ. Орос, Хятад улс хориг тавих эрхийнхээ дагуу сирийн дотоод асуудалд НҮБ оролоцохгуй байхын төлөө барй сууриа илэрхийлээд байна.