Вашингтонд “Оросын дуу хоолой” радио компаний шинэ төслийг шууд нэвтрүүлгээр Вашингтоны студээс  амжилттай  зохион явууллаа. Манай радио станцын нэвтрүүлэг анх удаагаа Хойд Америкийн нутгийн иргэдэд шууд хүрлээ гэж “Оросын дуу хоолой” радио компаний тэргүүн Андрей Быстрицкий хэлсэн үгэндээ тэмдэглэв. “Оросын дуу хоолой” радио нь Нью-Йорк болон Вашингтоны орон нутгийн үелзэлүүд дээр цацагдаж байгаа юм. Нэвтрүүлэг нь Вашингтонд 7 хоногийн өдөр  бүр 6 цагаар өглөө, оройн цагт нэвтэрч байна. Цагаан Ордноос хоёрхон алхмын зайтай байрлах Вашингтоны студиэс шууд нэвтрүүлгийг америк болон  оросын сэтгүүлчдийн бүлэг бэлтгэж байна. Хэсэг хугацаа өнгөрсний дараа эфирийн цагийг нэмэгдүүлж, сурвалжлагчдын багийг өргөтгөхөөр төлөвлөж байгаа аж. Шинжээчдийн үзэж буйгаар  “Оросын дуу хоолой” радио компаний шинэ төсөл   ард түмний хооронд илүү гүн гүнзгий харилцаа холбоо тогтооход тус дөхөм болох нь дамжиггүй юм. Энэ тухай  Вашингтоны  Үндэсний пресс-клубт болсон  дугуй ширээний үеэр яригдаж байв. “Оросын дуу хоолойн” шинэ төслийн хүрээнд “ Хүйтэн дайнаас дахин сэргэсэн харилцаанд: орос америкийн дипломат харилцааны өөрчлөлтүүд" сэдвээр арга хэмжээнүүд зохиогдлоо. ХМХ-үүд олшрох тусам дэлхий өөрчлөгдсөн гэж “Оросын дуу хоолой” радио компаний тэргүүн Андрей Быстрицкий тэмдэглэв.Одоогийн олон тооны ХМХ болоод зөвхөн англи хэл дээр л гэхэд  хэдэн арван мянган онлайн нь юунд хүргэж байна вэ гэвэл ихэнх тохиолдолд аудитори нь юу болж буйг төдийлөн ойлгоогүй байдаг. Түүгээр ч барахгүй аль нь үнэн, аль нь худал гэдгийг ялгахад бэрх байдаг. Мэдээлэл-харилцааны шинэ ертөнцийн тулгамдсан асуудал юунд байна вэ гэвэл, түүнд үнэн бодит байх нь хамгийн чухал юм.  Мэдээж хэрэг мэдээлэл тараахад ямар нэгэн эрх чөлөөг хязгаарлах гэсэн асуудал энд гарахгүй. Миний бодоход хамгийн чухал зүйл бол мэдээлэлд хариуцлагатай хандах ёстой. Үндсэндээ бол америкийн энэхүү манай төсөл бол аль болохоор  нийтлэг мэдээллийг их байлган, харицан ойлголцолд хүрэхийн тулд хийж буй алхам юм.  Энд зохион явуулсан маргаан-ярилцлагад оролцогчид орос-америкийн харилцааны хөгжил болон ер нь АНУ-ын мэдээллийн талбай дээр оросын ХМХ-ийн үүрэг, ролийн тухай ярилцсан юм. Америкийн сонсогчдод  янз бүрийн үзэл бодлыг хүргэх нь маш чухал юм гэж евроази, орос,  зүүн европын  судалгааны төвийн захирал Анжела Стент үзэж байна. “АНУ-д Оросын тухай тэр бүр мэдэхгүй. Бид Орос улсыг илүү ойлгох ёстой юм.Миний бодоход АНУ,Орос улсад санаа нийлэхгүй байгаа тэр сэвдүүдээр чөлөөтэй, илэн далангүй,  объектив сурвалжлага, нийтлэлүүд дутагдаж байна. Гэхдээ энэ бүхний эхлэлийг танай энэ төсөл тавьж байгаа байх гэж бодож байна” гэв.

    Өнөөдөр “Оросын дуу хоолой”  дэлхийн 160 оронд  38 хэл дээр нэвтрүүлэг явуулж байна. Сүүлийн жилүүдэд тус компани нь орчин үеийн нэвтрүүлгийн хэмжээстийг өргөн хэрэглэж байна. Манай радио компаний нэвтрүүлгүүдийг богино болон дунд долгионуудаар,түүнчлэн хиймэл дагуул, гар утас, хэдэн арван орнуудад  FM-ээр  сонсох өргөн  боломжтой юм. “Оросын дуу хоолой” дэлхийн хамгийн том таван  олон улсын радио станцын  тоонд ордог. Гадаадын 80 гаруй орнуудын сонсогчдын тэмдэглэснээр ”Оросын болон дэлхийн тухай мэдээлэл авахад хамгийн ойр дөт, дотно, ардчилсан радио –“Оросын дуу хоолой” ажээ.  

Гэрэл зураг